ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗАСАГ ДАРГА ИРГЭДДЭЭ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2017-11-29

      Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө “Дэвжин дээшлэх-Сүхбаатар дүүрэг” нэртэйгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2017 онд “Иргэн төвтэй дүүрэг” уриан дор төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй амгалан орчин бүрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулах уулзалтыг 1-20 хороонд хийж байна. 

      Өнөөдөр 13, 14, 15, 16-р хорооны иргэдтэй уулзав. Уулзалтад дүүрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эрдэнийн Ганбат, Засаг даргын орлогч, холбогдох хэлтэс, албадын дарга нар, тухайн хорооноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч нар оролцож, иргэдийн асуултад хариулт өгөн санал, хүсэлтийг нь сонслоо. 

     Энэ онд дүүргийн 15-20 хороонд 1100 гэрэлтүүлэг шинээр хийж, “Хөдөлгөөнт оффис”-ыг анх удаа санаачлан хэрэгжүүлж, “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлсэн зэрэг олон онцлох ажлыг иргэд маань өндрөөр хүлээн авч байна. 
Иргэдтэй хийх уулзалт 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%