ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХАРЦАГА Н.ӨСӨХБАЯР ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА БОЛЛОО

2017-11-28

Монгол үндэсний өв соёл, уламжлалаа хадгалан үндэсний бөхийн гайхамшиг, эр бярыг гайхуулан барилддаг Монгол Улсын аварга, гарьд, арслан, заан, харцага, начингуудын залгамж халаа болох Залуу бөхчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болж өндөрлөлөө. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд 15 аймгийн 23 клубийн 102 залуу бөх зодоглон барилдлаа.Энэ жилийн үндэсний бөхийн залуучуудын улсын аваргаар "Аварга" дэвжээний бөх, аймгийн харцага Н.Өсөхбаяр түрүүлж, "Аварга" дэвжээний бөх, аймгийн начин Н.Намнансүрэн, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар үзүүрлэжээ. 2017 оны үндэсний бөхийн Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг БНМАУ-ын гавьяат барилгачин, Силикат тоосго шохойн үйлдвэрийн дарга агсан, онц хилчин, ахмад дайчин, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ашхүүгийн Чүлтэм агсны 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Ашхүүгийн Чүлтэм агсан үндэсний бөхийн залгамж халаа, үе үеийн шилдэг залуу бөхчүүдийг бэлтгэн гаргахад гар бие оролцон аймгийн бөхийн товчооны даргаар 1969-1995 онуудад тасралтгүй 26 жил ажиллаж бөхийн спортыг дэмжин хөгжүүлэхэд аймаг орон нутагтаа төдийгүй улсдаа үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%