ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төлөөлөгч мэдээлж байна

2017-11-28

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Төлөөлөгчийн өдөр” өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт Сайншанд сумын 1,2,3,4,5,6,7 дугаар багаас сонгогдон ажиллаж байгаа Аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгч, мөн Сайншанд сумын ИТХ-ын 31 төлөөлөгчдийг ИТХ-ын дарга С.Түмэнбаяр хүлээн авч уулзан нээлтийн арга хэмжээг зохион байгуулж үүрэг чиглэл өглөө.

“Төлөөлөгчийн өдөр” өдөрлөгийн гол зорилго нь төлөөлөгч нар тус тусын багтаа ажиллаж, Сайншанд хотод болоод тухайн багт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг ард иргэдэд мэдээлэх ард иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсох, санал гомдол, асуултад тайлбар өгөх, иргэдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх. Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, шуурхай хүртээмжтэй хүргэж байгаа эсэх мөн Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах.

Тус өдөрлөгийн хүрээнд “ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ МЭДЭЭЛЖ БАЙНА” нэртэй сонин, “ИРГЭН МИНИЙ САНАЛ” нэртэй саналын хуудсыг бэлтгэн гаргаж ард иргэдийн санал хүсэлтийг авлаа. Тус сонинд Аймаг болоод Сайншанд сумын ИТХ-ын танилцуулга, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мөн 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар тус сонинд нийтлэн ард иргэдэд хүргэлээ.




Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%