Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гэр хороололд оршин суугчдын ая тухтай, тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эко тохилог хашаа төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд иргэдтэйгээ хамтран хашаандаа зөв төлөвлөлт, зохион байгуулалт хийж, өрхийн аж ахуй эрхлэн үр өгөөжийг хүртэн байгальдаа ээлтэй, өрхдөө тодорхой орлоготой байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
Төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэх хандлагатай байгаа агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Төв аймгаас Улсын их хуралд сонгогдсон УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгтэйгээр “Нүүдэлчин” түлшний хэмнэлттэй, утаа бага гардаг зуухыг Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ сумдын 3500 өрхөд үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн юм. Өнөөдөр мөн УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгтэйгээр Баян сумын 50 өрхөд тус зуухыг нийлүүллээ.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Баян сумын иргэдэд зуухыг нь хүлээлгэж өгөх үеэрээ энэхүү зуухыг хэрэглэсэнээрээ түлшний хэмнэлт болоод агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгаа. Иймээс цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн тус “Нүүдэлчин” зуухыг үйлдвэрлэгч Экоресурс ХХК-аас малчдад зориулсан бага оврын, зуны цагт цагаан идээ боловсруулахад нэн тохиромжтой зуухыг Баян сумын 3 малчин өрхөд туршилтын журмаар хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг дарга цагаан идээ боловсруулахад ашиглах энэхүү туршилтын зуух нь малчдын хэрэгцээ шаардлагыг хангахаар бол мөн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болоод сумдаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийнхөө дэмжлэгтэйгээр нийт малчин өрхүүддээ нийлүүлэхээ хэлсэн үг нь дээ онцоллоо.
