ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙВ

2017-11-27

Монгол Үндэсний өв соёл, уламжлалаа хадгалан Үндэсний бөхийн гайхамшиг эр бярыг гайхуулан барилддаг Монгол улсын аварга, гарьд, арслан, заан, харцага, начингуудын залгамж халаа шилдэг Залуу бөхчүүдийн аварга шалгаруулах тэмцээн /2017.11.25/ аймгийн Спортын ордонд зохион байгуулагдлаа. 2017 оны Үндэсний бөхийн Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг БНМАУ-ын гавьяат барилгачин, Силикат тоосго шохойн үйлдвэрийн дарга асан, онц хилчин, ахмад дайчин, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ашхүүгийн Чүлтэм агсны 90 жилийн ойн нэрэмжит болгон хийж байгаагаараа онцлог юм. Ашхүүгийн Чүлтэм гуайн Монгол үндэсний бөхийн залгамж халаа үе үеийн шилдэг залуу бөхчүүдийг бэлтгэн гаргахад гар бие оролцон аймгийн бөхийн товчооны даргаар 1969-1995 онуудад тасралтгүй 26 жил ажиллаж бөхийн спортыг дэмжин хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн ажээ. Энэ удаагийн Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 15-н аймгийн 23 аж ахуй нэгж, клубийн 102 залуу бөх зодоглон барилдаж байна. 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%