ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар уралдаанд идэвхитэй оролцоно уу

2017-11-27

БҮХ ШАТНЫ ИТХ-ЫН WWW.KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ДЭД ЦАХИМ ХУУДСЫГ ХӨГЖҮҮЛЭХ УРАЛДААН-2017 он
    Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn нь нийт 366 дэд цахим хуудастай томоохон цахим хуудас юм.
    www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудасны тогтвортой байдлыг хангах, хөтлөлт, хөгжүүлэлтийг сайжруулах, стандартыг мөрдөж хэвшүүлэх, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор УРАЛДААН зарлаж байна. 
    Хамрах хүрээ: Аймаг, сум, дүүргийн ИТХ
    Үргэлжлэх хугацаа: 2017 оны 11 сарын 27-ноос 12 сарын 08
Шагналын сан: Уралдаанд оролцогчдыг 1-3 хүртэлх байр эзлүүлнэ. Нэгдүгээр байр 1 сая төгрөг, хоёрдугаар байр 800 мянган төгрөг, гуравдугаар байр 500 мянган төгрөг байна. Байр тус бүр нь аймаг, сум, дүүрэг гэсэн ангилалтай байна. 

Иймд сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар уралдаанд идэвхитэй оролцоно уу.

Дэлгэрэнгүйг доорх файлаас харна уу.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%