БҮХ ШАТНЫ ИТХ-ЫН WWW.KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ДЭД ЦАХИМ ХУУДСЫГ ХӨГЖҮҮЛЭХ УРАЛДААН-2017
он
Улсын
Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн
агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг
бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn нь нийт 366 дэд
цахим хуудастай томоохон цахим хуудас юм.
www.khural.mn цахим
хуудасны дэд цахим хуудасны тогтвортой байдлыг хангах, хөтлөлт, хөгжүүлэлтийг
сайжруулах, стандартыг мөрдөж хэвшүүлэх, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг
хангах зорилгоор УРАЛДААН зарлаж байна.
Хамрах хүрээ: Аймаг,
сум, дүүргийн ИТХ
Үргэлжлэх хугацаа: 2017
оны 11 сарын 27-ноос 12 сарын 08
Шагналын сан: Уралдаанд оролцогчдыг 1-3 хүртэлх
байр эзлүүлнэ. Нэгдүгээр байр 1 сая
төгрөг, хоёрдугаар байр 800 мянган төгрөг, гуравдугаар байр 500 мянган төгрөг
байна. Байр тус бүр нь аймаг, сум, дүүрэг гэсэн ангилалтай байна.
Уралдааны болзол, журам, шалгаруулалт:
Нэг. Уралдааны үе шат
1.1.
Уралдааны ерөнхий хугацаа хоёр долоо хоног байна.
Уралдаанд оролцогчид өөрийн хөгжүүлж буй дэд цахим хуудасны хөгжүүлэлтийн
талаарх мэдээллийг хавсралтын дагуу гарган 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 18:00
цагаас өмнө huralmn@gmail.com хаягаар ирүүлнэ.
Заасан хугацаанаас хожимдож ирүүлсэн тайланг хүлээн авахгүй.
1.2.
УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
хараат бус судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн Уралдаан шалгаруулах
ажлын хэсэг 2017 оны 12 сарын 15-ны өдрийн дотор дүнг гаргаж www.khural.mn үндсэн
цахим хуудаст нийтэлнэ. Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын шийдвэр эцсийнх
байх бөгөөд энэ талаар гомдол хүлээн авахгүй.
Хоёр: Шалгаруулалт:
2.1.
Уралдаанд оролцогчдыг шалгаруулахдаа дараах нөхцөлийг харгалзана:
-
Уралдаанаас өмнөх буюу суурь үзүүлэлт
-
Уралдаант хугацаанд хийсэн ажил
-
Шинэлэг санал, санаачлага гарган ажилласан байдал
-
Нийтэлсэн мэдээ, мэдээллийн агуулга, найруулга, зорилго
нь стандарт шаардлагад нийцсэн эсэх
-
Бусад
2.2.
Уралдаант шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан админыг
шалгаруулж байр эзлүүлнэ:
|
|
I
байр /тус бүр 1 сая
төгрөг/ |
II байр /тус бүр 800 мянган төгрөг/ |
III байр /тус бүр 500 мянган төгрөг/ |
|
Аймаг |
3 админ |
3 админ |
3 админ |
|
Сум |
10 админ |
10
админ |
10
админ |
|
Дүүрэг |
1 админ |
1 админ
|
1 админ |
Гурав. Бусад:
3.1. Шагнал нь ИТХ-ын Төрийн сангийн нэмэлт
төсвийн данс руу шилжинэ, шагналын санхүүжилтэд санхүүгийн тайлан шаардахгүй.
Цахим хуудсыг хөгжүүлж ажилласан ИТХ-ын ажлын
албаны ажилтныг урамшуулна, хурлын бусад үйл ажиллагаанд
зарцуулахгүй.
3.2. Санхүүжилтийн боломжоос хамааран
уралдааныг дараагийн жил дахин зохион
байгуулж
болно.
-оОо-
Хавсралт
WWW.KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ДЭД ЦАХИМ ХУУДСЫГ ХӨГЖҮҮЛЭХ УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ТАЙЛАН
Аймаг, сум, дүүргийн
нэр:............................................................................
Админы овог, нэр,
хүйс:...............................................................................
Админаар ажиллаж эхэлсэн огноо: ............................................................
Холбоо барих утас, имэйл хаяг:..................................................................
|
№ |
Агуулга |
Уралдаанаас өмнөх
хөгжүүлэлт буюу суурь үзүүлэлт /2017.11.26 хүртэлх
хугацаанд/ |
Уралдааны явцад хийсэн
сайжруулалт, хөгжүүлэлт /2017.11.27-12.08-ны
хооронд хийсэн ажил/ |
Тайлбар |
|
1. |
ИТХ-ын
танилцуулга Энэ мэдээлэл орсон эсэхийг (+)(-) гэж тэмдэглэнэ. |
|
|
|
|
2. |
ИТХ-ын дарга,
тэргүүлэгчид, төлөөлөгчдийн товч танилцуулга Хэдэн төлөөлөгчтэйгөөс хэдийн нь танилцуулга орсон тоог бичнэ |
|
|
|
|
3. |
Ажлын албаны
дарга, ажилтнуудын танилцуулга Хэдэн ажилтантайгаас хэдийн нь
танилцуулга орсон тоог бичнэ |
|
|
|
|
4. |
ИТХ-ын тогтоол
шийдвэр 2016 оны сонгуулиар байгуулагдсан ИТХ-аас хэдэн тогтоол шийдвэр батлагдан
гарсан, үүнээс хэд нь нийтлэгдсэн тоог бичнэ |
|
|
|
|
5. |
ИТХ-аас гарсан
шийдвэрийн хэрэгжилтийн талаарх мэдээ Энэ талаар мэдээлэл бэлтгэж
оруулсан эсэх, тоо |
|
|
|
|
6. |
ИТХ-ын ажлын
төлөвлөгөө Энэ мэдээлэл орсон эсэхийг (+)(-) гэж тэмдэглэнэ. |
|
|
|
|
7. |
Дэд цахим
хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн тоо: Үйл явдлын мэдээ Ярилцлага Хэлэлцүүлэг Санал асуулга 2016 оны сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа эхэлснээс
хойш оруулсан мэдээний тоог бичнэ |
|
|
|
|
8. |
ИТХ-ын сайн
туршлагыг сурталчилсан нийтлэл Энэ талаар мэдээлэл бэлтгэж оруулсан эсэх, тоо |
|
|
|
|
9. |
Иргэдийн
оролцоог хангахтай холбоотой зарлал, мэдээлэл Энэ талаар мэдээлэл бэлтгэж
оруулсан эсэх, тоо /иргэний танхимд болох үйл ажиллагааны төлөвлөгөө нийтэд нээлттэй эсэх,
энэ арга хэмжээнд иргэдийг урьсан гэх мэт/ |
|
|
|
|
10. |
Аймгийн админ
бол сумдын админуудад сургалт явуулсан эсэх Хэдэн сумтай, үүнээс хэдэн админд сургалт явуулсныг бичнэ |
|
|
|
|
11. |
Өөрийн санаачлагаар
хийсэн бусад онцлог ажил Шинэ цэс, булан нээж ажиллуулсан, цахим хуудсыг сурталчилсан, facebook, twitter гэх мэт олон нийтийн бусад сүлжээтэй холбосон, иргэдээс ирүүлсэн санал
хүсэлтэд шуурхай хариу өгч, эргэх холбоотой ажилласан гэх мэт |
|
|
|
