Монгол Улс тунхагласны түүхт 93 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл нар гардуулан өглөө.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 38 дугаар зарлигаар даархи иргэд шагнагдсан байна.
Үүнд:
"Алтан гадас" одонгоор
1.Лхагвын Оюунцэцэг- Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч
"Цэргийн гавъяаны одон"-оор
2.Бадамын Загдаа -Төв аймгийн Цэргийн штабын ахмад ажилтан
"Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар
1.Балжиннямын Дэлгэрцогт- Нэгдсэн эмнэлэгийн зүрх судасны эмч
2.Готовын Ганзориг - Монгол туургатан театрын жолооч
3.Базарсүрэнгийн Алтанцаг- Төв аймгийн УБЦТС ТӨХК-ийн ахмад ажилтан
4.Эрдэнэчулуун Энхтуяа- Төв аймгийн МХГ-ын улсын байцаагч
5.Доржийн Оюунчимэг - Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэргийн эрхлэгч
“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр
Н.Даваадорж /Нийгмийн халамжийн хэлтсийн дарга/
Н.Нацагдулам /Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав/
Д.Болдбаатар /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний жижүүр/
“Аймгийн Хүндэт тэмдэг”-ээр
Ч.Жавзанпагма /Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга/
Б.Тунгалаг /Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн/
Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр
Л.Энхтүвшин /Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн/