ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБААС ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД УРАЛДААН, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-11-24

Монгол Улс тунхагласны түүхт 93 жилийн ойн баярыг тохилдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын  сурагчдын дунд Эх орон тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж явсан баатруудын түүхэн гавьяагаар бахархах, түүхэн үеийг сургуулийн сурагч, өсвөр насны хүүхэд багачуудад таниулах, өөрийн бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлж дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, цэргийн мэргэжлийн хүн болох сонирхолыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Цэрэг эх орны” сэдэвт гар зургийн уралдаан, асуулт хариултын “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг удирдамжийн дагуу зохион байгууллаа.

2380450814693030631913691650010674nЦэрэг эх орны сэдэвт гар зургийн уралдаанд 6-8 дугаар ангийн сурагчдын ангилалд 1-р байрыг 4 дүгээр сургуулийн сурагч Б.Гүнбилэг, 2-р байрыг 5-р сургуулийн 7а ангийн сурагч Э.Сүх-Очир,  3-р байрыг 5-р сургуулийн 7а ангийн сурагч Б.Буянхишиг, 9-10 дугаар ангийн сурагч нарын ангилалд 1-р байрыг 4 сургуулийн 10а ангийн сурагч Г.Батбямба, 2 байрыг 4 –р сургуулийн 10а ангийн сурагч Б.Очирбат, 3-р байрыг ХЦАС-ийн 10б ангийн сурагч Б.Оюундарь, 11-12 дугаар ангийн сурагчдын ирүүлсэн бүтээлээс 1-р байрыг ХЦАС-ийн 12А ангийн сурагч Б.Сумъяагийн зурсан Торгон хилийн зааг нэртэй зураг шалгарсан бол 2-р байрыг ХЦАС-ийн 12е ангийн сурагч Б.Доржсүрэнгийн зурсан “Энхийн манаанд”, 3 –р байр ХЦАС-ийн 12в ангийн сурагч Анхдаваагийн “Хилчин” зэрэг зургууд тус тус шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.IMG8044 “АХА” танин мэдэхүйн тэмцээнд Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 10-12 дугаар ангийн 54 сурагчид оролцож, Цэрэг эх орны тухай, Халх голын дайн, Төв аймгаас төрөн гарсан алдартнууд, Цэргийн албаны тухай хууль, Монголын уламжлалт зан заншил, танин мэдэхүйн сэдвүүдээр өрсөлдсөн. Тэмцээнийг ТВS телевиз, ХЦАС-тай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 21 өдөр зохион байгуулжээ. Тус АХА тэмцээнд Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагч Э.Бат-эрдэнэ тэргүүн байр, ХЦАС-ийн сурагч Б.Өнөрсайхан дэд байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

“АХА” тэмцээн Улс тунхаглагсны баярын өдөр 11 дүгээр сарын 26-нд орон нутгийн ТВS телевизээр гарах юм байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%