“Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, БИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалт”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Архангай аймгийн Нутгийн захиргааны ордонд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, БИНХ-ын дарга нарын дунд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагааг Нутгийн захиргааны их
танхимд зохион байгуулж, төрийн дуулал эгшиглүүлэн аймгийн ИТХ-ын дарга
Б.Өсөхбаяр нээж үг хэллээ.
Сургалтанд нийт 120 суралцагч оролцох ёстойгоос
111 оролцож, ирц 92,5 хувьтай байлаа.
Сургалтаар:
- Нутгийн өөрөө удирдах ёсны тухай –БИНХ /2 цаг/
- БИНХ-ын тэргүүлэгчид /2 цаг/
- БИНХ-ын хуралдаан /4 цаг/
- БИНХ-ын хуралдааны шийдвэр, хэрэгжилт, тавих хяналт, биелэлт үнэлгээ /2 цаг/
- Нутгийн өөрөө удирдах ёс-иргэдийн оролцоо /3 цаг/
- Багийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх арга зүй /4 цаг/
- Бэлчээрийн менежмент зэрэг олон сонирхолтой хичээлүүдийг зааж, танин мэдэхүйг хөгжүүллээ.