ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сурагч охин бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

2017-11-23

Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн 12-в ангийн сурагч Цогтбаатарын Намуун “Бэхэн зам” нэртэй анхны уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ . 2012 оноос хойш монгол хэл, бичгийн багш Боловсролын тэргүүний ажилтан Баасанжаргалын Булганчимэгийн удирдан хичээллүүлдэг "Уран бийр" дугуйланд суралцаж  эхэлсэнээс  хойш өөрийн авьяас чадвараа хөгжүүлсэн гэв. Монгол бичгийг судлах, танин мэдэх, үе тэнгийнхэндээ үлгэр дууриал болж яваа Ц.Намуун 7 дугаар ангиасаа эхлэн бийрэн бичлэг, калиграфаар хичээллэж эхэлжээ.


”Бэхэн  зам “ үзэсгэлэнгийн тухайд Ц.Намууны анхны уран бүтээлийн үзэсгэлэн хэдий ч Дархан-Уул аймаг төдийгүй Монгол Улсад анх удаа ЕБС-ийн сурагч Монгол бичгээр дагнасан, тэр дундаа бийрэн бичлэгийн төрлөөр үзэсгэлэнгээ нээсэн анхны тохиолдол гэж түүний багш Б.Булганчимэг онцолж байв.  Үзэсгэлэнд толилуулах онцлох бүтээлийг багш, сурагч хоёр "Монголын нууц товчоо" бүтээлийг нэрлэж байна. Хагас сар гаруйн хугацаанд бүтээсэн тус бүтээлд Монголын нууц товчоо зохиолын эхний дөрвөн бүлэг багтжээ. Бэх, муутуу ашиглан бүтээсэн уг бүтээл нь 1,5 метрийн өргөн 3  метрийн өндөртэй аж. Ц.Намууны тухайд Монголын нууц товчоог монгол бичгээр бичсэн монголын анхны сурагч гэв. Бийрийн бичлэгийн дугуйланд хамрагдсанаар өөрийгөө таних, гоо зүйн мэдрэмжтэй болох, тэсвэр тэвчээртэй болдог гэдгийг бүтээлийн эзэн Ц.Намуун онцолж байлаа. Үзэсгэлэнд 20 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд энэ сарын 27-оос ирэх сарын 2-ны өдөр хүртэл аймгийн БСУГ-ын арт галерейд үргэлжлэн гарна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%