Хүний эрхийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хангах талаар сум, байгууллагаас зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын хХууль эрхзүйн хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн аймгийн салбар хорооноос “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сарын аяныг 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд өрнүүлж байна. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд:
-“Төрийн үйлчилгээ – хүний эрх ” сэдвээр сургалт зохион байгуулах -“Ажлын байрны дарамт” сэдвээр сургалт зохион байгуулах
-Хүний эрхийн тулгамдсан асуудлаар иргэний танхимтай хамтран нээлттэй хэлэлцүүлэг, иргэдийн дунд телевизийн АХА тэмцээн зохион байгуулах
-Байгууллага бүр хариуцсан салбарынхаа хэмжэээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хэрэгжилтийн байдалд дүгнэлт гарган нөхцөл бололцоог сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах
-Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам гарцын талаар судалгаа хийж дүгнэлт гаргах
-Цахим хуудсаар дамжуулан хүний эрхийн хэрэгжилт, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл бэлтгэн олон нийтэд сурталчлах
-ЕБС, МСҮТ-ийн сурагчдын дунд Хүний эрхийн сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэх -Орон нутгийн телевизүүдээр цуврал нийтлэл, шторк гаргах
-Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн төлөв байдал сэдвээр багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх
-Хүний эрхийн асуудлаар аймгийн хэмжээнд 2 төрлийн судалгаа хийж дүгнэх /, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн эрхийн төлөв байдал, эрүүл мэндээ хамгаалуулах/
-Аймгийн Хүний эрхийн салбар хорооны гишүүдийг идэвхжүүлэх сургалт хийх Сум баг байгууллагын хэмжээнд:
-Хүний эрхийн сэдвүүдээр сургалт зохион байгуулах
-Хүний эрхийн олон улсын гэрээ конвенц, олон улсын сэдвээр иргэдийн дунд телевизийн АХА тэмцээн зохион байгуулах,
-Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг, нээлттэй ярилцлага асуулт хариултын тэмцээн болзолт уралдаан зэргийг зарлан дүгнэх
-Хүний суурь эрхийн хэрэгжилтийн талаар 50-иас доошгүй хүнээс санал асуулга авч дүгнэх /байгууллага, баг бүр өөрсдийн үзүүлж буй төрийн үйлчилгээнийхээ чиглэлээр асуулт боловсруулж тус бүр 50 хүнээс санал асуулга авна.
-Сумын хүний эрхийн салбар хороонд иргэд байгууллагаас ирүүлсэн хүний эрх зөрчсөн талаарх өргөдөл гомдол мэдээллийг бүртгэх дэвтэртэй болох, өмнөх онуудын өргөдөл гомдол мэдээллээр сан бүрдүүлэх
-“Хүний эрх”-ийн чиглэлээр ханын болон сурталчилгааны тусгай самбар гаргах, вэб хуудсандаа тусгай цэстэй болох-
Хүний суурь 5 эрхийн сэдвээр иргэдэд зориулсан хялбаршуулсан сурталчилгааны гарын авлага гаргаж иргэдэд тараах /нэг эрхийн сэдвээр хийсэн нугалбарыг 50-иас доошгүй хувиар тараах/
-Сум байгууллагын төсөвт хүний эрхийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг суулгах ажлыг зохион байгуулах
-Сурагчдын дунд хүний эрхийн сэдвээр цуврал хичээл, лекц уралдаан тэмцээнүүдийг тус тус зохион байгуулах юм.
САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДСАН БАЙНА.
Сурагчдын хүний эрхийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, аймгийн хүний эрхийн салбар хорооны үйл ажиллагааг таниулах, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний үзэл бодлыг сонсох сурагчдын бүтээлч сэтгэлгээ, шинэ санааг хөгжүүлэх, хүний эрхийг хангахад тэдний оролцоо идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын болон МСҮТ-ийн суралцагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарласан байна.

