ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-20

Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй  байдал эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Ололт-Амжилт сургалтын төвтэй хамтран аймгийн аж ахуй нэгж, байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийн дарга, гишүүд болон үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын дарга, гишүүдэд зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт”-ыг зохион байгуулж байна. Сургалтанд 27 сумын Засаг даргын орлогч болон Хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Эдгээр хүмүүс нь сумандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тус сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ сумынхаа аж ахуй нэгж байгууллагуудад зохион байгуулах үүрэг чиглэлтэй юм. Төв аймгийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр ИТХ-аар дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэ онд тусхөтөлбөрийн хүрээндээ “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэе” сарын аян өрнүүлж 27 сумандаа болон аймгийнхаа нийт аж ахуй нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомжийг сурталчилж, мөн хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт тавин ажилласан байна. Мөн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨК-тай хамтран аж ахуй нэгж байгууллагуудынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерүүдийн хүрээнд үзүүлэх сургалтуудыг зохион байгуулсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%