Монгол Улсад Нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25
жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монголын Нутгийн удирдлагын холбооноос
уламжлал болгон зохион байгуулагддаг "Орон нутгийн шилдэг удирдагч",
“Өөрөө удирдах байгууллагын шилдэг ажилтан" шалгаруулах ёслолын арга
хэмжээ 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэ оны “Орон
нутгийн шилдэг удирдагч”-аар Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат шалгарлаа. Мөн
энэ шагналаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Чингэлтэй
дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын
дарга Ж.Балжинням, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх,
"Өөрөө
удирдах байгууллагын шилдэг ажилтан"-аар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Булган аймгийн
ИТХ-ын дарга М.Оюунбат, Орхон аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, Сэлэнгэ
аймгийн Мандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Ичинхорлоо,
Ховд аймгийн Дарви сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
Ц.Дамдиндорж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга Ц.Баярсайхан нар тус тус шагнагдлаа.
Шагналыг Монголын нутгийн удирдлагын холбооны Тэргүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МНУХ-ны дэд Тэргүүн Г.Маналжав нар гардуулж орон нутгаа хөгжүүлэх, хүн арддаа үйлчлэх үйлчилгээг өргөтгөн сайжруулах, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа удирдагчдад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
“ОРОН
НУТГИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧ”-ААР ШАЛГАРСАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Ц.ЭНХБАТ ДАРГАДАА АЖЛЫН АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН
БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД,
АЖЛЫН АЛБА
