Аймгийн Засаг дарга С.Насанбатын урилгаар Япон Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Масато Такаока, Японы элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Такаши Ёокояама нар Шарын гол суманд айлчилж Аймгийн засаг дарга С.Насанбат, сумын засаг дарга Д.Амарсанаа, ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Оюунчулуун нартай сумын нийгэм эдийн засгийн байдал, орон нутгийн цаашдын хөгжлийн асуудлаар хамтарч ажиллах тухай санал солилцож Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн 14 дүгээр цэцэрлэгийн гадна фасад, анги танхим, сантехникийн засвар, 2 дугаар сургуулийн дээвэр, анги танхимын засварын ажлыг биечлэн үзэж хэрэгжилттэй танилцсан бөгөөд цаашид уг төсөл хөтөлбөрийг дахин манай суманд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн 12 жилийн 6 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж "Цэцэрлэгт ногоон төгөл"-д мод тарив.