ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ, ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮ, ӨМЧИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭНГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2017-11-13

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ, ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮ,

 ӨМЧИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭНГИЙН

ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

 

1.АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН ТАЛААР

u  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар ИТХ-ын хуралдааныг 2 удаа хуралдуулсан. Уг хуралдаанд 13 асуудал хэлэлцэж, 13 тогтоол гаргаж хэрэгжүүлэхээр болсон байна. Хэрэгжүүлэх ажлаас нь дурдвал:

Ø  “Хөгжлийн түүчээ – Төв аймаг” – 2024 бодлогын баримт бичгийн төсөл

            Энэ нь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, иргэдийг ая тухтай,             амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн ажлууд багтаж байна. Тухайлбал:

-          Чингэс хааны онгон “Хаадын цогцолбор” байгуулах.

-          Манзушир шашин, соёлын үндэсний цогцолбор байгуулах.

-          “Түрээсийн орон сууц” болон “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх

-          Богд хаан төмөр замын ажлыг эхлүүлэх

“ Элэг бүтэн төв аймагчууд” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх.

-          Орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй хүүхдийн ларк байгуулах

-          Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд цогц үйлчилгээ үзүүлдэг төв байгуулах

Ø  “Залуучуудын талаар баримтлах аймгийн бодлого 2017-2020”

Ø  “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах аймгийн хөтөлбөр, төлөвлөгөө”

Ø  Төв аймгийн дэд хөтөлбөр батлах тухай /2017-2026/

Ø  “Аймгийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”-оор 54 дүгээр тогтоолыг батлав.

Ø  “Ус үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцээд төлөвлөгөө гарган батлуулсан.

Ø  “Төлөөлөгчийн өдөр”-өөр хууль тогтоомж, ИТХ-ын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах, иргэдээс ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх уулзалт, уралдаан тэмцээн зохион байгуулж ажиллахаар боллоо.

2.  АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН ТАЛААР

u  Аймгийн  ИТХ-ын  Тэргүүлэгчид  нь  төрийн  болон  төрийн бус  байгууллагуудыг  оролцуулан  Аймгийн  ЗДТГазрын холбогдох  хэлтэс,  сумдын  ИТХ-уудтай  хамтран  2017 оны эхний  хагас  жилийн  байдлаар  4 удаагийн  хэлэлцүүлэгт  “Хөгжлийн түүчээ – Төв аймаг” – 2024  бодлогын  баримт бичгийн  төсөл ,  Аймгийн  Газар  тариалангийн  үйлдвэрлэлийн  талаар  баримтлах  бодлого”, ” Монгол  мал” үндэсний  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  санал  тусган  ажиллаж байна.

 

3.СОНГОГДСОН ТОЙРОГТОО ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР

u  Төв аймгийн Баянцогт суманд АИТХурлын төлөөлөгчөөр сонгогдоод тойрогтоо дараах ажлуудыг  хийж гүйцэтгээд байна.

  1. Ард иргэдийн оролцоо

Ø  МҮОНТВ-ын Чандмань студээс зохион байгуулсан адуучин тэмцээнийг ивээн тэтгэж хамтарч ажилласан

Ø  Сумын баяр наадам 7-р сарын  3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдаж

нээлтийн арга хэмжээнд оролцож Соёолон насны морьдын байг шагналыг өөрийн

зүгээс шийдвэрлэсэн.

Ø  Гуна 1-р баг Зараагийн дэнжийн 20 гаруй айл  өрхийг улсын баяр наадмаас өмнө тогны асуудлыг шийдвэрлэсэн.

Сонгогдсон тойрог болох Баянцогт сум орон нутгийнхаа ард иргэдтэй байнга уулзаж санаа бодлыг нь сонсож сумын удирдлага, төрийн албан хаагчидтай холбоотой ажиллаж, ажил үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байгаа асуудлуудыг албан бичгээр болон амаар хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 2017.06.05-ны өдрийг “Төлөөлөгчийн өдөр” болгон зарлаж аймгаас холбогдох хэлтэс, агентлагуудын мэргэжилтнүүдийг авч очин ард иргэдтэй уулзуулан тулгамдсан асуудлуудтай нь холбоотой хууль тогтоомж, шийдвэрүүдийг танилцуулан ярилцлага зохион байгуулж ажилласан байна.

 

Ø  2016.11.06-ны өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгч Ц.Жамбалсүрэнгийн санаачлагаар Сумын ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн зөвлөлтэй  хамтарч сумын нийтийн эзэмшилийн талбайн хог хаягдалыг цэвэрлэсэн.

Ø  2017.11.30-ны өдөр  2017.12.01-ны өдрүүдэд сумаас сонгогдсон төлөөлөгчидийн хамт сумын малчин бүх айл өрхөөр орж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж цаг үеийн мэдээг хүргэж ажилласан.

Ø  Сумын шинэ жилийн арга хэмжээгээр  өөрийн нэрийн өмнөөс өрхийн амьжиргааны түвшин доогуур орлоготой 50 өрхийн хүүхдүүдэд гарын бэлгийг хүргүүлсэн.

Ø  Сар шинийн баяраар Гуна 1-р багийн Мянгат малчин М.Лхагвамягмар, Сарлаг 2-р багийн малчин Ц.Мөнхбаатар, Аймгийн сайн малчины цол тэмдгээр шагнагдсан Сарлаг 2-р багийн малчин С.Баянбатад энгэрийн тэмдэг батламжыг гарын бэлэгтэй гардуулж өгсөн

 

Ø  2016.12.05-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчидтэй хамтран “Талархалын баяр”-ыг зохион байгуулж дуучин Мөнгөншагайн тоглолтыг үнэ төлбөргүй зохин байгуулж сугалааны арга хэмжээ зохион байгуулж нийт 300 гаруй иргэддээ баярлаж талархсанаа илэрхийллээ.

Ø  Аймгийн аварга, Цодгорхүү шалгаруулах тэмцээнд Баянцогт сумаас багаараа орлцож хос цом авсан баг тамирчидаа хүлээн авч уулзлаа.

 

 

Ø  Үе үеийн төгсөгчидын тэмцээнийг анхлан зохион байгуулж одоо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

2017.05.31-ны өдөр буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 50 хүүхдэд бэлэг, 1,2-р одонгоор шагнагдсан 8 ээжид санхүүгийн дэмжлэг, Гуна 1-р багийн иргэн 3 ихэр хүүхэд төрүүлсэн Ө.Ганцэцэгт 5 ханатай гэр өглөө.

Дэлбээ цэцэрлэгийн 100 хүүхдийн 1,2-р хоолны таваг, зөөлөн эдлэл, Л.Лувсангийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гал тогооны хоол бэлтгэлийн ширээ, 50 хүүхдийн зөөлөн эдлэл зэргийг өөрийн зүгээс шийдвэрлэж өгсөн.

 

2.  Олон нийтийн оролцоо

Ø  2017.02.03нд Даргиат 3-р багийн иргэдийн нийтийн хурал, 2017.02.14нд Сарлаг 2-р багийн БИНХурал, 2017.02.10нд Гуна 1-р баг Засаг дарга ИНХурлын даргын сонгуульт хуралд оролцож аймгаас гаргасан бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийж удирлага арга зүйгээр ханган ажилласан.

Ø  2017  оны  05 сарын 28-нд  Спорт  цогцолборт  Хороодын  дунд 4-н  төрлийн  спортын  тэмцээнд  оролцлоо. Энэ  тэмцээнд волейволд  2-р байр,  сагсны  шидэлтэнд  3-р байр, дартсанд  2-р байр,  багаараа  1-р  байранд  орж  хороогоо  100%-ийн  ирцтэй амжилттай  оролцсон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгч Ц.Жамбалсүрэн нь сум орон нутгийнхаа ард иргэд, сумын удирдлага, төрийн албан хаагчидтайгаа байнга уулзаж санаа бодлыг нь сонсож ажил үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байгаа асуудлуудыг албан бичгээр болон амаар авч шийдвэрлэж байгаа болно.

2017.02.14-нд сар шинийн баярыг тохиолдуулан 70 дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээн дээр Монгол улсын харцага Ө.Даваабаатартай хамтран 96 ахмадад гарын бэлэг гардуулж Даргиат 3-р багийн иргэн Н.Сайнбаярт Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан.

5.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИХ ЗАСВАРЫН ШАЛГАЛТ ХИЙСЭН АЖЛЫН  ТАЛААР

Ø  2016 оны 09 сарын 21-ний өдрийн 32 тоот тогтоолын дагуу хийсэн 2016 оны төсвийн хөрөнгө оруулалт, их засварын ажлын явцын шалгалтаар:

Ø  Аймгийн хэмжээнд нийт 82 төсөл арга хэмжээ төлөвлөгдснөөс хэрэгжиж эхлээгүй 9 төсөл арга хэмжээ байгаа бөгөөд 2016 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар 72%-ийн гүйцэтгэлтэй байна.

Ø  Тендерт шалгарсан байгууллагын 33% нь НТШ аргаар, 56% нь харьцуулалтын аргаар, 20% нь шууд санхүүжүүлэх аргаар хэрэгжүүлсэн байна.

Ø  Нийт төсөл, арга хэмжээний 30%-ийг ГХБХБГ-т, 38.6%-ийг аймгийн ЗДТГ-т, 8.6%-ийг ХАА-ны албанд, 21.4% -ийг сумын ЗДТГ-т эрх шилжүүлэн гүйцэтгүүлсэн байна.

Ø  Нийт төлөвлөгдсөн арга хэмжээний 52.2%, гэрээ хийсэн арга хэмжээний 62.6% санхүүжиж, 37.4 %-ийн санхүүжилт олгогдоогүй байна.

Ø  Төлөвлөгөөнөөс гадуур 153 470 399.0 төгрөгний  ажил гүйцэтгэсэн байна.

Иймд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дараах байдлаар оруулж байна.

Ø  Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг төлөвлөх,гүйцэтгэх, санхүүжүүлэх, хяналт тавих аймгийн журмыг боловсруулан батлуулж аймгийн хэмжээнд мөрдөж ажиллах

Ø  Тендерт оролцогчдод давуу эрх олгох нөхцлийг судаж хэрэгжүүлэх

Ø  МУ-ын Сангийн сайдын 264 дүгээр тушаал “Худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам” –ыг мөрдөж ажиллах

Ø  ГХБХБГ-аар инженерийн шийдэлтэй барилга угсралт,засварын ажлын захиалагчийн хяналтыг хийлгүүлэх.

Ø  Төлөвлөгөөг бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл,тоо хэмжээ, хүчин чадал, төсвийн хамт батлуулан ажиллах

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%