ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Төсвийн оновчтой бодлого, иргэний оролцоо” сэдэвт сарын аян

2017-11-09

    2017 оноос аймгийн ИТХ сар бүр өөрийн нэрэмжит аяныг зохион байгуулж байгаа бөгөөд 11 дүгээр сарыг Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос “Төсвийн оновчтой бодлого, иргэний оролцоо” сэдвээр зохион байгуулж байна.
    Тус сарын аяны хүрээнд нийт 7 ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал: 2017 оны Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн явц, байдалтай танилцах, Төсвийн орлогын гүйцэтгэлтэй танилцах, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, санал дүгнэлт гаргах, Төсвийн орлогын гүйцэтгэл хангах үйл ажиллагаа зохион байгуулах, Мэргэжлийн нягтлан бодогч нарын тангараг өргөх ёслолыг “Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулах, Санхүүчдийн баярыг угтан спортын 4 төрөлт арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%