Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тавдугаар Хуралдааны
07 дугаар тогтоолоор батлагдсан “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ын
хүрээнд “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхэд
бүр цэцэрлэгт”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах хөтөлбөр”, “Хүүхдэд
ээлтэй дотуур байр” гэсэн дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлэхээр тусгасны
дагуу хөтөлбөрүүдийг аймгийн Засаг дарга батлаж
хэрэгжүүлж эхлээд байна.
Аймгийн “Боловсролын тогтвортой хөгжлийн
бодлого”, “Хөгжсөн багшаас- чадварлаг сурагч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн ИТХ-ын Нийгмийн
бодлогын хороо, аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид санаачлан аймгийн ЗДТГ-ын НБХ-тэй хамтран “Хөгжсөн багшаас-Чадварлаг
сурагч” зөвлөгөөнийг 4 бүсэд зохион байгуулж явуулахаар төлөвлөж Баруун бүсийн зөвлөгөөнийг Эрдэнэсант суманд 2017
оны 11 дүгээр сарын 06-нд зохион байгуулж явууллаа.
“Хөгжсөн багшаас-чадварлаг сурагч” баруун бүсийн зөвлөгөөнд
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Т.Мөнхзориг, аймгийн иргэдийн
Төлөөлөгчийн хурлын Төлөөлөгч Ц.Буманбуян, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын
хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг зэрэг албаны бусад хүмүүс оролцож ажиллаа.
Тус Зөвлөгөөнд Цээл, Угтаалцайдам, Заамар,
Баянхангай, Лүн, Өндөрширээт, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумдын сургууль, цэцэрлэгийн 260 гаруй багш оролцсон бөгөөд зөвлөгөөнд оролцогчид
тус зөвлөгөөнийг цаг үеэ олсон, багш нарт үр
өгөөжтэй, зохион байгуулалт сайтай, зорилгоо бүрэн биелүүлсэн үйл ажиллагаа боллоо гэж дүгнэсэн байна.
