Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад сурталчилах, хуулийн хүрээнд олж авсан мэдлэгээ үе тэнгийн найз нөхдөдөө түгээн дэлгэрүүлэх, эрх нь зөрчигдсөн хүүхдэд зөвлөгөө тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвх, санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье-2017” тэмцээний 2 дугаар шат яг одоо “Монгол туургатан” театрт болж өндөрлөлөө.
Тэмцээний 1 дүгээр шат 27 сумын хэмжээнд 4 бүсэд хуваагдан зохион байгуулагдсан бөгөөд 2 дугаар шатанд 4 бүсийн тэмцээнээс нэг, хоёр дугаар байрт шалгарсан 8 баг өрсөлдөж байна. Тухайлбал: Баян суманд зохион байгуулагдсан 1-р бүсээс шалгарсан Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц” баг, Эрдэнэ сумын “Эрхзүйн этгээд” баг, Баян-Өнжүүл суманд зохион байгуулагдсан 2-р бүсээс шалгарсан Бүрэн сумын “Арга билэг” баг, Эрдэнэсант сумын “Инээмсэглэл” баг, Жаргалант суманд зохион байгуулагдсан 3-р бүсээс шалгарсан тус сумын “Гэрэлт ертөнц” баг, Батсүмбэр сумын “Зогсолтгүй эргэлт” баг, Угтаалцайдам суманд зохион байгуулагдсан 4-р бүсээс шалгарсан Лүн сумын “Хатуу самар” баг, Аргалант сумын “Хатуу самар” багууд өрсөлдсөнөөс Тэргүүн байрт Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц” баг, Дэд байрт Эрдэнэ сумын “Эрхзүйн этгээт” баг, 3 дугаар байрт Лүн сумын “Хатуу самар” багууд тус тус манлайллаа.
