Монгол улсад Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой, Төв аймгийн Улсын архив байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгш ойн хүрээнд Монголын архивын үйл ажиллагаа, түүүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлах зорилгоор орон даяар нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. Манай аймгийн хувьд Улсын архив байгуулагдсаны 60 жилийн ой мөн тохиож байгаа бөгөөд 11 дүгээр сарын 6-ны өдрийн 10-16 цагийн хооронд аймгийн Төр захиргааны 2 дугаар байран дахь Улсын архивын байранд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Өдөрлөгийн хүрээнд ямар ямар үйл ажиллагаа явагдах талаар Архивын тасгийн дарга П.Дашзэвэгээс тодрууллаа.
