ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ПЁНГЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДМЫН НЭЭЛТЭД “МОНГОЛ ТУУРГАТАН” ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД УРАН БҮТЭЭЛЭЭ ӨРГӨНӨ

2017-11-01

Өвлийн олимп нь орчин үеийн олимпиудын нэг бөгөөд өвөл зохион байгуулагддагаараа ихээхэн онцлогтой. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан ба Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпийн хооронд зохиогддог болсон байна. 23 дахь удаагийн Өвлийн олимпийн наадам манай аймагтай шууд харилцаат Бүгд Найрамдах Солонгос улсын Кангвон мужийн Пёнгчан хотод ирэх 2018 оны  2 дугаар сарын 2-25-ны өдрүүдэд болох юм. Пёнгчаны Өвлийн олимпод дэлхийн 95 орон оролцох бөгөөд олимпийн бамбарыг өнөөдөр асаалаа. Манай аймгийн хувьд Кангвон мужтай шууд хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр болох 23 дахь удаагийн Өвлийн олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргаар ахлуулсан албаны 4 төлөөлөгч оролцох юм. Түүнчлэн Олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагааны хүрээнд нэг томоохон арга хэмжээ нь гадаадын улс орнуудын уран бүтээлчдийн тоглолт болох ба үүнтэй холбогдуулан Төв аймгийн “Монгол туургатан” театраас 20 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Кангвон мужид урилгаар очиж уран бүтээлээ өргөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн Пёнгчаны Өвлийн олимпод манай аймгаас Борнуур сумын харьяат цанын улсын шигшээ багийн тамирчин Ч.Отгонцэцэг, биатлоны төрлөөр Борнуур сумын тамирчин Д.Оюунчимэг нар хурд хүчээ сорин өрсөлдөх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%