ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Иргэний зөвлөлийн ээлжит 7-р хуралдааны тухай

2017-10-31

Ээлжит хуралдаанд оролцсон гишүүд:

1.       Т.Цэрэнпүрэв

2.       С.Сосормаа

3.       Б.Нямхүү

4.       Д.Дунгармаа                                                                                                                                                             

хурлын ирц 66,7%-тай байсан тул хурлаа эхлүүлэв.

Хэлэлцэх асуудал:

·         Аймгийн ИТХ-н ажлын албанаас ирүүлсэн ажлын чиглэлийг хэлэлцэх

·         Иргэний зөвлөлийн 2017 оны 4-р улиралын ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах

·         Зөвлөлийн гишүүн Ч.Жадамба, Д.Дунгармаа нар нь цагдаагын албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.4-заасны дагуу хугацаа өнгөрсөн тул зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх саналыг хэлэлцэх

·         Зуунмод сумын ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгуулсан “Эрх зүйн сургалт”-н тайланг сонсох (гишүүн С.Сосормаа)

·         Төв аймгийн ажил олгогч эздийн бизнес холбооноос ирүүлсэн албан бичгийн хариуг хэлэлцэх

1-р асуудлыг дарга Т.Цэрэнпүрэв танилцуулж гишүүдээс санал авлаа.

Зөвлөлийн дарга Т.Цэрэнпүрэв:

·         ИТХ-с ирсэн ажлын чиглэлийн 1, 2, 3, 4-р заалтыг цаашдаа ажилдаа хэвшил болгон ажилцгаая

Гишүүн Б.Нямхүү:

·         Хуралдаанд ирсэн гишүүдийн бүртгэлийн дэвтэр шинээр нээж хэлэлцсэн асуудал, санал зөвлөмжийг баталгаажуулан материал бүрдүүлж архивын нэгж үүсгэж байх

Гишүүн С.Сосормаа:

·         Албан бичиг хөтлөлтийн дагуу хуралдааны бүртгэл хөтлөлтийг хуулийн дагуу хийе

·         Ирсэн саналуудыг төлөвлөгөөнд тусгамаар байна

·         Ажлын чиглэлийн 5-р заалтыг холбогдох хүмүүсээс тайланг нь авч дараагийн хурлаар хэлэлцэх

Гишүүн Д.Дунгармаа:

·         Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлдэж гишүүдэд чиглэл өгч байх

·         Шаардлагатай үед цаг үеийн асуудлыг гишүүдэд утсаар мэдэгдэж байх

2-р асуудалыг дарга Т.Цэрэнпүрэв танилцуулж гишүүдээс санал авлаа.

Гишүүн С.Сосормаа:

·         Төлөвлөгөөний 3-т заагдсан ажлыг хийхдээ холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүстэй холбогдож хамтарч ажиллах

Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд 4-р улиралын ажлын төлөвлөгөөнд нэмэж хасах зүйл байхгүй тиймээс санал нэгтэйгээр батлав.

3-р асуудалыг дарга Т.Цэрэнпүрэв танилцуулж гишүүдээс санал авлаа.

Гишүүн Д.Дунгармаа:

2014-10-07ны тогтоолоор томилогдсон ч албан ёсоор 2015 оны 3-р сараас эхлэн зөвлөлийн ажлыг хийж эхэлсэн. Энэ хугацаанд ажил цалгардуулж, хуралдаан таслаж байгаагүй зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж аливаа ажилд хууль дүрмийн дагуу гүйцэтгэл сайтай ажил хэрэгч санаачлагатай оролцож байсан. Иймд зөвлөлийн бусад гишүүдийн ажиллах хугацааг дуустал ажиллуулж өгнө үү?

Гишүүн С.Сосормаа:

Д.Дунгармаа, Ч.Жадамба нар нь ажиллах хугацаандаа идэвхи санаачлагатай, туршлагатай, бичиг хэргийн боловсрол сайтай байсан тул цаашид үргэлжлүүлэн ажиллуулах саналтай байна.

Гишүүн Б.Нямхүү:

Д.Дунгармаа, Ч.Жадамба нартай 3 жил ажиллахдаа ажлын гүйцэтгэл сайгай, ажилдаа туршлагажиж байгаа түүнчлэн цаашид зөвлөлийн ажлыг явуулахад хүн хүчний дутагдалтай байгаа тул бидний ажиллах хугацааг дуустал ажиллуулах саналтай байна.

Дарга Т.Цэрэнпүрэв:

Өнгөрсөн хугацаанд энэ 2 гишүүнтэй хамтарч ажиллахад санаачлага оролцоо сайтай илүү туршлагажсан өөр өөрсдийн хариуцсан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэл сайтай хийдэг багаар ажиллахад түшигтэй зөвлөлийн идэвхивэй гишүүд байсан. Тогтоолын дагуу эдгээр гишүүдийг чөлөөлвөл зөвлөлийн ажил явуулахад хүн хүчний дутмаг байдал бий болж ажил цалгардах эрсдэл байгаа тул зөвлөлийн ажиллах хугацааг дуустал ажиллуулах саналтай байна.

Зөвлөлийн хурлаас гарсан санал:

·         Иргэний зөвлөлийн гишүүн Д.Дунгармаа, Ч.Жадамба нарын ажил үүргийн гүйцэтгэл, ажилд хандах хандлага, санаачлага, чадварыг үндэслэн Иргэний зөвлөлийн ажиллах хугацааг дуустал ажиллуулах саналыг хуралд оролцсон бүх гишүүд санал нэгтэйгээр гаргаж байна.

4-р асуудал

Зөвлөлийн гишүүн С.Сосормаа Зуунмод сумын ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгуулсан “Эрх зүйн сургалт”-н тайланг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

5-р асуудал

Зөвлөлийн гишүүд Төв аймгийн ажил олгогч эздийн бизнес холбооноос ирүүлсэн албан бичигтэй танилцаж санал нэгтэйгээр 2017-10-24нд тэдэнтэй уулзаж ажиллах шийдвэрийг гаргаж ажиллаа.

 

Проткол хөтөлсөн ИЗ-н гишүүн Б.Нямхүү

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%