ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“АТАРЧИН-2017” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-10-30

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын нэрэмжит “Атарчин-2017” спортын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээн спортын 5 төрлөөр зохион байгуулагдаж 21 сумын 300 гаруй тамирчид өрсөлдсөнөөс ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүд Тэргүүн байрт Батсүмбэр сумын Б.Балдорж, Дэд байрт Зуунмод сумын Б.Маналсүрэн, 3 дугаар байрт Баянжаргалан сумын И.Бат-Очир, эмэгтэйчүүдээс Тэргүүн байрт Угтаалцайдам сумын П.Цэндмаа, Дэд байрт Зуунмод сумын Ч.Мөнхжаргал, 3 дугаар байрт Батсүмбэр сумын Б.Алтантуяа нар шалгарлаа.5

Шатрын төрөлд эрэгтэйчүүдээс Тэргүүн байрт Баянцагаан сумын Б.Мөнгөнтулга, Дэд байрт Зуунмод сумын Д.Даваадугар, 3 дугаар байрт Архуст сумын Ч.Батбаатар, эмэгтэйчүүдээс Тэргүүн байрт Борнуур сумын Р.Халиун-Эрдэнэ, Дэд байрт Баянчандмань сумын Г.Тэмүүлэн, 3 дугаар байрт Зуунмод сумын Г.Сэлмаа нар манлайлсан бол Үндэсний бөхийн төрөлд Тэргүүн байрт Сүмбэр сумын Л.Энхтүвшин, Дэд байрт Баян сумын Б.Баттулга, Шөвгийн дөрөвт Баянжаргалан сумын М.Жамсрандорж, Сүмбэр сумын Б.Жамбалдорж нар тус тус шалгарлаа.1

Харин багийн спортод Шагайн харвааны төрөлд Тэргүүн байрт М.Мөнхманлай ахлагчтай Эрдэнэсант сумын баг, Дэд байрт Д.Сосорбарам ахлагчтай Цээл сумын баг, 3 дугаар байрт П.Пүрэвцэрэн ахлагчтай Аргалант сумын баг, Волейболын төрөлд эрэгтэйчүүдээс Тэргүүн байрт Э.Отгонбат ахлагчтай Зуунмод сумын баг, Дэд байрт Б.Бат-Эрдэнэ ахлагчтай Архуст сумын баг, 3 дугаар байрт О.Амартайван ахлагчтай Сүмбэр сумын баг, эмэгтэйчүүдээс Тэргүүн байрт А.Дуламсүрэн ахлагчтай Зуунмод сумын баг, Дэд байрт Б.Лхагважаргал ахлагчтай Заамар сумын баг, 3 дугаар байрт Э.Янжинлхам ахлагчтай Баянцагаан сумын баг тус тус манлайллаа. Харин багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байрт А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сум, Дэд байрт С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сум, 3 дугаар байрт О.Амартайван дасгалжуулагчтай Сүмбэр сум тус тус шалгарсан байна.121176432

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%