ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 15 дугаар хурал хуралдлаа

2017-10-26

Тус хурлаар Хөтөлбөр бодлогын баримт бичгийн явцын хэрэгжилтийн тайланг хэлэлцэж Эрүүл хот аймгийн дэд хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны 2014-2016 оны явцын хэрэгжилтийг 85 хувь, Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах аймгийн дэд хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны 2015-2017 оны явцын хэрэгжилтийг 90 хувь, Ойн менежментийн төлөвлөгөөний 2017 оны хэрэгжилтийг 84.2 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.

Мөн ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа.

Улсын тусгай хамгаалалттай газарт чоно агнах зөвшөөрөл олгуулахаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яаманд уламжлах тухай асуудлыг хэлэлцэж уг асуудлыг цаг алдалгүй зохион байгуулан ажиллахыг Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болголоо.

Мөн Байгаль орчны талаар гарч байгаа зөрчлүүдийн мэдээлэл түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллийг сонсож, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай саналыг хэлэлцэж үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор орон нутгийн өмчийн газарт төлбөл зохих түрээсийн төлбөрөөс чөлөөллөө.

Төрийн шагналд тодорхойлох болон аймгийн ИТХ-ын шагнал, орон нутгийн өмчийн тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%