ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Ногоон гэрэл-Цагаан шугам-2017” тэмцээн боллоо

2017-10-25

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, замын цагдаагийн тасаг жил бүр хамтран ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд соёлтой оролцож хэвших ач холбогдолыг сургах, сурталчилан таниулах үүднээс жил бүр НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2017” тэмцээнд Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций, Даланзадгад сумын I, II, III, IV, V сургуулиудын бага ангийн багш сурагчид оролцож удирдамжид заасны дагуу гэрийн даалгавар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг сурталчилсан, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх уриалгыг олон нийтэд уриалсан, илэрхийлсэн утга агуулгатай мэндчилгээ, багийн ахлагч замын хөдөлгөөний биет зохицуулалтыг стандартын дагуу, бэлдсэн 4 замын уулзвар дээр хийж гүйцэтгэх гэх хамтдаа, богино хугацаанд зөв гүйцэтгэх буухиа тэмцээн мөн урлагийн номеруудыг бэлтгэн ирж оролцсон ба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэгийг эзэмшиж сурсан мэдсэн зүйлээрэй өрсөлдлөө.

Тус тэмцээнд Цогтцэцийн сумын багш сурагчид нэгдүгээр, Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн багш сурагчид хоёрдугаар, хоёрдугаар сургуулийн багш сурагчид гуравдугаар байруудад тус тус шалгарлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%