1. Зүүндэлгэр багийн ард
иргэддээ зориулан “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэг”-ийг 90 гаран
иргэнд үзүүлж, элэгний В вирусын шинжилгээ, ходоодны хеликобактер, захын цусан
дахь сахарын хэмжээг тодорхойлох, артерын даралт хэмжиж, 3 төрлийн витамин
өгсөн.
2. Шинэ жилийн баярыг
тохиолдуулан IV-р сургуулийн 100 сурагчдад
тус сургуулийн төгсөгч Б.Бат-эрдэнэ, Ж.Тамжид нартай хамтран гарын бэлэг
гардууллаа
3. Төв аймгийн ИТХ-ын 6
дугаар хуралдаанаар Зүүндэлгэр багтаа залуучууд, ахмадууд чөлөөт цагаа
өнгөрүүлэх боломж бүхий заалтай, багийн засаг дарга, мэргэжилтэн, цагдаа, эмч
нар нэг дор байрлаж ажиллах боломжтой багийн төв байр /контор/ байгуулахаар Төв
аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгууллаа.
4. Монголын Ахмадын баярын
өдрийг тохиолдуулан Төв аймгийн нутгийн залуучуудын холбооноос Төв аймгийнхаа
хөгжил цэцэглэлтийн төлөө идэр залуу насныхаа хөдөлмөр, зүтгэлээ зориулж ирсэн
300 гаран ахмад, буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.
5. Төв аймгийн ИТХ-ын
хуралдаанаар Ухаалаг төв аймаг дэд хөтөлбөрийг боловсруулан төв аймгийн эдийн
засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд орууллаа.
6. Монголын багш нарын 51
дэх өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Төв
аймгийн Зүүний хүчний холбоо, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран
багш нарын 3 үеийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус үйл
ажиллагааны хүрээнд нийт Залуу багш нарт "Хувь хүний хөгжил" сэдвээр
лекц уншиж, багш нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ.
7. Төв сайхан нутгийн
залуучууд, иргэдийг “ГАЛ ТҮЙМРИЙН ЭСРЭГ” хандивийн аянд уриалж 2 өдрийн
хугацаанд 2505000 төгрөг болон нэг сая төгрөгийн үнэ бүхий цэвэр усны хандивыг
босгож Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл болон Төв аймгийн онцгой байдлын
газарт гардууллаа.
8. "Мэргэжил сонголт
Миний ирээдүй" аяны хүрээнд төв аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 260
сурагчдад "Мэргэжил сонголт, дотоодын болон гадаадын тэтгэлэгт
хөтөлбөрүүд" сэдвээр лекц уншсан.
9. Япон улсын Тоттори мужид
зохион байгуулагдсан Зүүн Хойд Азийн орнуудын Дээд хэмжээний уулзалт 22 дахь
удаагийн Саммитын Мэдээлэл технологи, хэвлэл мэдээллийн төлөөлөгч нарын дэд
зөвлөгөөнд “Мужуудын харилцааны хөгжилд мэдээлэл холбоо сүлжээ, хэвлэл
мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьсан.
10. Олон улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “МИНИЙ САЙХАН ЭЭЖ-1000″
хүндэтгэлийн цэнгүүнийг Төв аймгийн нутгийн залуучуудын холбооноос санаачлан
хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан.
11. Зүүндэлгэр багийн
хурлын заалын шалыг сольж 56м2 хэмжээтэй 672,000 төгрөгний үнэ бүхий шинэ
хулдаас дэвсэж, багийн байрны 2 давхарын ханыг засаж, өнгө сэргээсэн.
12. Бүгд Найрамдах Турк улсын ТИКА ОУ-ын байгууллагын УБ-дахь
хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Вэйсэл Чифтжитэй уулзаж Төв аймаг руугаа
чиглэсэн олон талт төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
