Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Нутгийн удирдлагын
шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд сумдын иргэдийн
Төлөөлөгчдийн хурал, Улаан загалмайн хороодыг чадавхижуулах сургалт, нэгдсэн
арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 20-23-ны хооронд Манлай, Ханбогд Цогтцэций суманд зохион байгууллаа.
Уг нэгдсэн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн
ажлын алба, Улаан загалмайн хороо, сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга, ажилтнууд оролцолж Манлай сумын ИТХ-ын үйл ажиллагаа болон тус
сумын улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан
туршлага солилцсон ба тус сумыг
аймгийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүнлэг үйлсэд манлайлагч Манлай сум”-аар
өргөмжилж, анхан шатны хорооны гишүүдийг шагнаж урамшууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд гар бөмбөг, теннис, олс таталт зэрэг
спортын тэмцээн болж
шилдэгүүдээ шалгарууллаа.
Нутгийн удирдлагын салбар олон жил үр
бүтээлтэй ажилласан ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг
Монголын нутгийн удирдлагын холбооны Тэргүүний ажилтан, Соёмбо тэмдэг, аймгийн
ИТХ-ын жуух, өргөмжлөлөөр шагналаа.
Мөн Манлай сумын байгалийн үзэсгэлэнт газар
болох шар цав, хүрдэт агуйн соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хамгаалах
төслийн нэгдүгээр үе шатны танилцуулах арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд
оролцож шар цавын үлэг гүрвэлийн мөрийг үзэж сонирхлоо.
Ханбогд
сумын нутаг дэвсгэрт орших “Оюу толгой” ХХК, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт
орших “Энержи ресурс” ХХК-ийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон ил уурхай
ам, баяжуулах үйлдвэр, техник тоног төхөөрөмжүүдээ танилцлаа.