Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал 2017.10.23-ны өдөр боллоо.
Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлаар ААНБ байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажилтай танилцах, үйл ажиллагааг сайжруулах тухай заавар зөвлөмж өгч хамтран ажилладаг бөгөөд энэ удаагийн хурлаар Жигүүр цогцолбор сургууль болон ШУТИС-ын Дархан салбарын үйл ажиллааны тайланг сонсож, асуулт асууж, санал гаргалаа.
Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн бөгөөд тус хулын үеэр 2 саналыг тавив. Тодруулбал : 2018 оны төсөвт Дархан сумын 18 багийн "Хамтарсан баг"-ийн үйл ажиллагааны зардалд тодорхой хөрөнгө төлөвлөж батлуулах шаардлага гарч байна. Хамтарсан багийн гишүүн хоорондоо холбогдох, такси унаа хөлслөх, бичиг баримт үйлдэхэд шаардалагтай зардлыг өөрсдөө гаргаж байна. Түүнчлэн сумын ГХУСАЗЗөвлөлд 2018 онд үйл ажиллагааны зардлын төсвийг баталж өгөхийг хүсэв.
Мөн тус хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 2 сарын аяныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Уг аян нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг шинээр болон шинэчлэн баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулах, 2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд өсөх хандлагатай байгаа хүний амь насыг хөнөөх, хүчиндэх, дээрэмдэх, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн өмчийг хулгайлах зэрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор сургалт, ухуулга сурталчилгаа, уралдаан тэмцээн, эргүүл шалгалтыг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.