ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Хангарди 2017 спорт наадмын цомын эзнээр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг шалгарлаа

2017-10-23

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хангарди-2017" спорт наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн хувьд энэхүү тэмцээн нь Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жил, Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан юм.
Хангарди 2017 спорт наадамд 10 багийн 420 гаруй тамирчид 3 өдрийн турш сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдсөн.
Тэмцээний эхний өдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байсан бол тэмцээний 2 дахь өдөр ИТХ-ын дарга Э.Ганбат ахлагчтай эрэгтэй волейволын баг мөнгөн медаль, ИТХ-ын төлөөлөгч П.Анхтуяа ахлагчтай эмэгтэй баг 4 дүгээр байр эзлээд байсан юм.
Тэмцээн 10 дугаар сарын 22-ны өдөр сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилж ИТХ-ын Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал ахлагчтай эрэгтэй баг 4 байр, ИТХ-ын төлөөлөгч Г.Даваацэцэг ахлагчтай эмэгтэй баг хүрэл медаль хүртэж нийт багийн дүнгээр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид "Хангарди 2017" спорт наадамд 1 дүгээр байр эзэлж шилжин явах цомын эзнээр шалгарлаа.
Тэмцээнд оролцож амжилт гаргасан ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын Ажлын албаны баг тамирчдадаа халуун баяр хүргэе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%