Сумын нийгмийн салбараас ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан "Эх хэлний чадварыг нэмэгдүүлье" уралдаан 7-9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа. Энэ уралдаанд монгол бичгийн "Хурдан уншигч сурагч"-аар 1 минутанд 157 үг уншиж 9-р ангийн сурагч Б. Баасансугар тэргүүн байр, 118 үг уншиж 9-р ангийн сурагч Х. Дэмбэрэлсүрэн дэд байр, 77 үг уншиж 8-р ангийн сурагч Б. Бямба-Эрдэнэ гутгаар байр, "Цэвэр бичигтэн сурагч"-аар 1-р байр Б. Бямба-Эрдэнэ, 2-р байр Ц. Сайханчимэг, 3-р байр М. Аюуш, мөн "Зөв бичигтэн сурагч"-аар 1-р байрыг Б. Бямба-Эрдэнэ, 2-р байрыг Б. Баасансугар нар тус тус эзэлж өргөмжлөл медалиудаар шагнагдлаа. .