ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕИЙН ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЧЭЭ

2017-10-18

Найрамдалын Дархан хот байгуулагдсаны түүхт ойн өдрийг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах Шатрын тэмцээнийг 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд хүслийн хотхоны “DARKHAN CHESS” шатар даамны клубт зохион байгууллаа. Тэмцээнд 5-н насны ангиллаар нийт 174 өсвөрийн шилдэг тамирчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс 6 хүртэлх насны эрэгтэй төрөлд 9 дүгээр сургуулийн сурагч Т.Идэржавхлан, эмэгтэй төрөлд 4 дүгээр цэцэрлэгийн Б.Цэцэнбилэг, 7-8 насны эрэгтэй төрөлд 9 дүгээр сургуулийн сурагч Т.Тамир, эмэгтэй төрөлд ОИЦ сургуулийн сурагч Б.Батцэцэг, 9-10 насны эрэгтэй төрөлд 15 дугаар сургуулийн сурагч М.Дүүрэнмөрөн, эмэгтэй төрөлд ОИЦ сургуулийн сурагч О.Мөнхзул, 11-12 насны эрэгтэй төрөлд ОИЦ сургуулийн сурагч Л.Дөлгөөн, эмэгтэй төрөлд 19 сургуулийн сурагч Т.Хүрэлцэцэг, 13-16 насны эрэгтэй төрөлд 19 дүгээр сургуулийн сурагч Ё.Эрдэмдалай, эмэгтэй 16 дугаар сурагч Б.Дүүрэнбилэг нар алтан медалийн эзэд болцгоосон байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 138
5 / 4%
3 / 2%
87 / 63%
3 / 2%
40 / 29%