ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” 2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЛЭЛЭЭ

2017-10-16

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, худалдаалах зорилгоор “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа Зуунмод сум “Соёл амралтын хүрээлэн”-д өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаанд:
–27 сумын онцлох бүтээгдэхүүн,
–Шинэхэн мах махан бүтээгдэхүүн,
–Айраг, сүү, цагаан идээ,
–Жимс жимсгэнэ, утсан загас, лаазалсан бүтээгдэхүүн,
–Гоёлын болон дулаан хувцас,
– Гар урлалын болон эсгийн эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр 27 сум газар зүйн байршлаасаа шалтгаалан хоорондоо гэрээ байгууллаа. Гэрээний гол онцлог нь тал хээрийн бүсийн сумдыг ойн бүсийн сумтай гэрээ байгуулан 2 сум өөрсдийн сумдын бүтээгдэхүүн болоод байгалийн баялгийг аж ахуй нэгжүүддээ харилцан борлуулах давуу тал бүрдэж байгаа юм.
Иргэд та бүхэн маань Төв сайхан нутгийнхаа мал аж ахуй, газар, тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцоорой.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%