2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглан эдүгээ 9 дэх жилдээ дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэж байна. 9 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 10,000 хүн амд 38,2 промилиор буурсан үзүүлэлттэй байгаа ч гэдэсний халдварт өвчлөл өмнөх оны мөн үеэс ихсэх хандлагатай байгаа аж. Иймд “Дэлхийн гар угаах өдөр”-ийг угтаж аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/530 тоот захирамжаар батлагдсан “Таны эрүүл мэнд-Таны гарт” сэдэвт 1 сарын аяны үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлж Мөнх-Алдарын талбайд хаалтаа хийлээ. Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын даргы Ч.Сарангэрэл, Зуунмод сумын Засаг даргын орлогч дарга Г.Ган-төгс, ЭМГ-ын НЭМХэлтэс, төвийн дарга нар, мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэг, албан байгууллагын нийт 400 гаруй хүн оролцлоо.
Уг аяны гол зорилго нь гар угаах орчин нөхцлийг сайжруулах, нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүн бүрийг гараа тогтмол зөв угааж хэвшүүлэх замаар халдварт өвчлөлийг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, маш сайн үр нөлөөтэй, өртөг зардал багатай гэдгийг харуулах явдал юм. Аяны хүрээнд албан байгууллага, ЕБСургууль, цэцэрлэг, айл өрх гэсэн чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, мөн болзолт уралдаан зарлан шалгаруулснаас гадна, зорилтот 50 өрхөд Дэлхийн Зөн ОУБ-ын Төв ОНХХ-тэй хамтран угаалтуур, усны сав, ахуйн цэвэрлэгээний бодис олголоо. Эдгээр өрхөөс эрүүл ахуйн орчин нөхцлөө сайжруулсан 1 өрхийг тодруулж, хагас автомат угаалгын машинаар шагналаа.
Зуунмод сумын 30 байгууллагад ажилчдын гар угаах орчин нөхцлийг сайжруулах уриалга бүхий дэвтэр аялуулж, мөн байгууллагаар явж зарим ажилчдын гар болон гар ихээр хүрэлцдэг орчноос гэдэсний бүлгийн савханцар нян илрүүлэх арчдасын шинжилгээ авч, хариуг гаргалаа. Ажилчдыг гар угаах орчин нөхцлийг сайн бүрдүүлсэн төдийгүй лабораторийн шинжилгээгээр гэдэсний бүлгийн савханцар нян нэг ч илрээгүй байгууллагаар Улсын бүртгэлийн хэлтэс тодорч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
Мөн цэцэрлэгүүдийн дунд “Таны эрүүл мэнд-Таны гарт” аяны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж:
-Шилдэг цэцэрлэгээр: 1. Ц.Ариунаа эрхлэгчтэй “Хүмүүн” цэцэрлэг
- Мөнхтуяа эрхлэгчтэй Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн “Оюуны ундраа” цэцэрлэг
– Цэцэрлэгүүдээс шилдэг ангиар:
- Бумбардай цэцэрлэгийн Лайжинханд багштай “Дунд бүлэг”
- Дэгдээхий цэцэрлэгийн Баттүвшин багштай “Ахлах бүлэг”
- Бүжинхэн цэцэрлэгийн Уранчимэг багштай “Бага бүлэг” тус бүр шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшууллаа.

ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гар угаах арга, дарааллаар флаш моб бүжгийн уралдаан зарлаж, 7 ангийн 170 гаруй хүүхэд оролцлоо:
1-р байрт: 5-р сургуулийн 10а анги
2-р байрт: Хүмүүн цогцолбор сургуулийн 10ё анги
3-р байрт: Хүмүүн цогцолбор сургуулийн 12в анги,
Дунд ангийн сурагчдын дунд “Цэвэр гар” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж нийт 92 хүүхдийн зургийн бүтээл ирүүлснээс:
1-р байрт 5-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Манлайдорж
2-р байрт: 4-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Очирбат
3-р байрт: 4-р сургуулийн 9а ангийн сурагч Д.Энхмэнд нар эхний байруудад шалгарав.
Бага ангийн сурагчдын дунд “Гараа зөв угаах” дарааллаар болзолт уралдаан зарлан шалгаруулав. Үүнд:
1-р байрт: 5-р сургуулийн Баасанжав багштай 5а анги
2-р байрт: Хүмүүн цогцолбор сургуулийн Ариунбаяр багштай 2г анги
3-р байрт: 4-р сургуулийн Оюунбилэг багштай 3а ангийн хүүхдүүд шалгарч тус бүр өргөмжлөл, Дэлхийн зөн ОУБ-ын Төв ОНХХ-өөс хүүхдүүдийг дэлхийн шилдэг уран зохиолын номоор урамшууллав.
Аянд идэвхитэй оролцсон албан байгууллага, цэцэрлэг, сургууль, айл өрхүүдийн гишүүн бүр, цаашлаад иргэн бүр өвчлөлөөс сэргийлэх амьдралын зөв дадал эзэмшиж, хэвшүүлэхийг уриалж байна.
