ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан хотын 56 жилийн ойг угтсан Өсвөр үеийн аварга шалгаруулах Шатрын тэмцээн болж байна

2017-10-16

Дархан-Уул аймгийн 56 жилийн ойг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит “Өсвөр үеийн аварга шалгаруулах Шатрын тэмцээн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 5-н насны ангилалаар нийт 170-аад өсвөрийн шилдэг тамирчид оролцож, оюун ухаанаа сорьж байгаа юм. Шатрын спортоор хичээллэдэг, энэ спортод хайртай хүүхэд багачууд жилээс жилд нэмэгдэж буйг нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат онцлоод цаашид өсвөрийн шатарчдыг дэмжсэн олон арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байна гэлээ.

Цаашид энэхүү шатрын тэмцээний цар хүрээг өргөжүүлж, олон хот, олон улсын хэмжээнд зохион байгуулж, Монголын шатарчдын холбооны календарчилсан төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг аймгийн Шатрын холбооны зүгээс тавьлаа.

Манай аймгийн Шатрын өсвөр үеийн тамирчид улсын хэмжээнд төдийгүй тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн билээ. Тиймээс цаашид шатрын спортоор хичээллэж эх орныхоо нэрийг Дэлхийн давцанд мандуулсан Их мастер Б.Хатанбаатар, ОУ-ын хэмжээний мастер Ц.Батцэцэг, Фиде мастер З.Бямбаа нарын үе үеийн шилдэг тамирчдын залгамж халааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%