ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН СУМЫН 13 ДУГААР БАГИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАВ

2017-10-13

Дархан-Уул аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс цахилгаан дулааны асуудлын талаар иргэдээс ирсэн саналыг үндэслэн уулзалт зохион байгуулсан. /2017.10.11/ Залуучууд театрын дугуй зааланд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх болон “ДСЦТС” ХК, “ДДС” ТӨХК, “Дархан-Ус суваг” ХК-ийн удирдлагууд төлөөллүүд иргэдтэй уулзалт хийсэн юм. Тус уулзалтын үеэр 11 иргэнээс “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай холбоотой санал гомдлууд ирсэн юм. Иргэдийн гомдлын мөрөөр ажил зохион байгуулж 24 цагийн дотор зарим иргэдийн хүсэлтийг шийдвэрлэлээ. 
Тухайлбал Дархан сумын 13-р баг их сургуулийн гудамжны айл өрхөөс цахилгааны хүчдэл муу, ойр ойрхон ЦЭХ тасалддаг талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд ДСЦТС ХК-аас 10 машин механизм 23 хүний бүрэлдэхүүнтэй 2 бригад шуурхай гарч 1,4 км цахилгаан дамжуулах агаарын шугам барьж энэ хэсгийн 24 цагийн дотор 100 гаруй айл өрхийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангалаа. Иргэдийн зүгээс санал гомдол байвал 7037-4000 дугаарын утсанд мэдээлж цахилгаан эрчим хүчний асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжтой тул иргэд та бүхэн санал хүсэлтээ дээрх дугаарын утсанд өгөх болон өргөдөл гомдлоо биеэр ирж өгөх боломжтой.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%