ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-10-12

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Иргэний танхимын зохион байгуулагч нарт зориулсан хороодын Иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, иргэний оролцоо, түүний хэлбэрүүд, сайн туршлага сэдэвт сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулав.

Уг сургалтыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат нээж, мэндчилгээ дэвшүүлж, шинээр сонгогдсон Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт үнэмлэх гардуулав. Хурлын Ажлын албаны дарга Д.Азжаргал дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ажлын албаны бүтэц, чиг үүргийг танилцуулж, мөн Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, багш М.Туяа, багш Б.Дөлгөөн нар холбогдох хууль тогтоомж, Иргэдийн Нийтийн хурлын бүрэн эрхийн тухай сургалтыг явуулж байна.

Сургалтад хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Иргэний танхимын зохион байгуулагч нарын нийт 40 хүн хамрагдав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%