ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ГЭР БҮЛ, ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2017-10-09

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлөөс жил бүр 27 сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд тодорхой сэдвийн хүрээнд “Хуулиа дээдэлье” тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү тэмцээн нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд “Гэр бүл, хүүхэд бидний ирээдүй” сэдвээр Баян, Жаргалант, Угтаалцайдам, Баян-Өнжүүл суманд төвлөрүүлэн 10 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд болж байна.

1 дүгээр шатны шалгаруулалтаас шалгарсан эхний 2 баг аймгийн төвд зохион байгуулагдах 2 дугаар шатны тэмцээнд оролцох юм.

Энэхүү тэмцээн нь хүүхдээр дамжуулан хууль тогтоомжийг сурталчилах, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Тэмцээнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Боловсрол соёл урлагын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттийн харилцах алба Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн аймаг дахь салбар оролцож байна.

Тэмцээнд оролцож байгаа нийт сурагчдадаа амжилт хүсье.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%