ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

​АЙМГИЙН КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДЛАА

2017-10-09

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шуурхай шийдвэрлэх талаар ярилцаж хэд хэдэн үүрэг даалгаврыг комиссын гишүүдэд өглөө. Дархан хотын иргэдийг цэвэр усаар хангадаг 1,2 дугаар шугмын гэмтлийг шуурхай засварлах, замын цасыг арилгаж халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, Сэлэнгэ, Улаанбаатар чиглэлийн замыг 14.00 цаг хүртэл түр хаах, эрүүл мэндийн байгууллага алслагдсан айл өрхүүдтэй холбогдон мэдээлэл авч шаардлагатай тхоиолдолд ОБГ-т мэдэгдэн арга хэмжээ авах, ХХААҮГ нь газар тариалан, мал аж ахуйн чиглэлд ямар хүндрэл гарсан талаарх мэдээг нэгтгэн тайланг 14.00 цагт бэлэн болгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газар луу үүссэн нөхцөл байдлын мэдээг явуулах, 2 цаг тутмын шуурхай жижүүр гаргаж 70378832 утсаар мэдээлэл авч ажиллах үүргийг өгснөөр аймгийн Онцгой комиссын шуурхай хурал өндөрлөв.  

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%