“Оюу толгой” ХХК-д хамтын ажиллагааны хорооны хурал боллоо. 2017 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 11509 хүн тус компанид ажиллаж буйн 2241
нь орон нутгийн буюу Өмнөговь аймгийн иргэд байна.
Цаашид нийт ажилчдын 50-аас доошгүй хувийг орон
нутгийн иргэдээс бүрдүүлэх болно. Оюу толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч болон тендерт оролцож буй
компаниудын ажиллах хүчний 75%-иас
дээш хувь нь орон нутгийн иргэд ажиллаж байвал давуу тал гэж үзнэ.
Мөн орон нутгийн компаниудаас 14 төрлийн
бүтээгдэхүүнийг “Оюу толгой” ХХК, болон туслан гүйцэтгэгч компаниудад
нийлүүлэх юм.