Төв аймаг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” бүх нийтийн биеийн тамирын өдөрлөгөө өнгөрсөн бямба гарагт зохион байгуулжээ. Тус өдөрлөг Төв аймгийн хэмжээнд 27 суманд зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд Зуунмод сумын хэмжээнд 19 байгууллагын 600 гаруй ажилчин, албан хаагчид оролцсон байна.
Энэ жилийн “Алтан намар” бүх нийтийн биеийн тамирын өдөрлөгийн хүрээнд спортын 3 төрөлт тэмцээн зохион байгуулсан бөгөөд Олс таталтын тэмцээнд Тэргүүн байрыг Б.Ганзориг даргатай Төв аймаг дах Цагдаагийн газрын баг тамирчид, Буухиа тэмцээнд Н.Төмөрбаатар даргатай Онцгой байдлын газрын баг тамирчид, Граунд гольфийн тэмцээн С.Мөнхтуяа даргатай Эрүүл мэндийн газрын хамт олон тэргүүлсэн байна. Харин багийн нийлбэр дүнгээр Н.Төмөрбаатар даргатай Онцгой байдлын газрын хамт олон Тэргүүн байрыг эзэлжээ.

Мөн “Алтан намар-2017” бүх нийтийн биеийн тамирын өдөрлөгийн үеээр Төв аймаг 7 хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулдаг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр”-ийн арга хэмжээнийхээ намрын хаалтыг хийсэн байна. Тус арга хэмжээ нь өнгөрсөн 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 21 удаагийн нарны алхалтыг албан байгууллагууд зохион байгуулсан бөгөөд аймгийн төвөөс гадна сумдадаа зохион байгуулагддаг байснаараа онцлогтой.
“Нарны алхалт”-ын энэхүү үйл ажиллагаанд давхардсан тоогоор Зуунмод сумын хэмжээнд 39 байгууллагын 5097, 26 сумын хэмжээнд 4235 албан хаагчид, иргэд оролцож, нийт аймгийн хэмжээнд 9332 албан хаагч, иргэд өглөөний алхалтын арга хэмжээнд хамрагдсан байна.
2017 оныг Эрүүл мэндийн яамнаас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бид бүхэн хүн амын эрүүл аж төрөх ёс, зөв дадал хэвшлийг эрхэмлэж, амьдралын эрүүл хэв маягийг сонгон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уриалан, дэмжлэг үзүүлэх үүднээс нийгмийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлж, хүн амын бие бялдар чийрэгжилтийг сайжруулах чиглэлээр шинээр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулж, соёл амралтын хүрээлэнг тохижуулан иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж нөхцлөөр хангахын зэрэгцээ 26 сум, аймгийн төвийн хэмжээнд ашиглагдаж байгаа байгууллагуудын спорт заалыг 3 өдөр бүр иргэдэд нээлттэй байлгаж, сумын спортын гадаа талбайдыг “Нийтийн биеийн тамирын талбай” хэмээн нэрлэж хэвшсэн. Мөн байгууллага бүрийг дугуйн зогсоол байрлуулж, иргэд, албан хаагчдыг дугуй унахыг уриалж, залуучуудын дунд дугуй сонирхож, тогтмол дугуй унах хөдөлгөөн өрнөсөн байна.


