Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 2017.10.03 ны өдөр болов. Ээлжит хуралдаанаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Мөнхчулуун Хаяг, дугаар олгох тухай мэдээлэл хийлээ. Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах “Минж проперти” ХХК-ийн 70 айлын нийтийн орон сууц, Дархан сумын 3 иргэний хувийн орон сууцанд хаяг дугаар олгох асуудлыг Тэргүүлэгчид дэмжлээ.
Дархан сумын нутаг дэвсгэрт 2017 онд “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр” хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийн ахлагчаар Сумын хөгжлийн бодлогын хорооны дарга Я.Бат-Очир ажиллана. Шалгалтын ажлын удирдамж, хяналт үнэлгээний хуудас гарган шуурхай зохион байгуулж 10 дугаар сарын 15-ны дотор ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд ажлаа тайлагнахаар болсон байна.
Түүнчлэн тус хурлаар Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 7 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.Үүнд: “Алтан гадас” одон-3,” “Хөдөлмөрийн хүндэт медаль”- 2 “Цэргийн хүндэт медаль”-2 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргад уламжлав.