Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсний 25 жилийн ойн хүрээнд Төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг чадавхижуулах нь” сэдэвт туршлага солилцох сургалт, уулзалт 2017.09.22-24-нд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа.
Энэхүү туршлага солилцох уулзалтад Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон бөгөөд тэдний ажлын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь уг арга хэмжээний зорилго юм.
Уулзалтын үеэр аймгуудын ИТХ-ын удирдлагууд өөрийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан мэдээлэл, танилцуулгуудыг танилцууллаа.
Төв аймгийн ИТХ, Ажлын албанаас хийж гүйцэтгэж байгаа ажил,аймгийн ИТХ-аас батлагдсан бодлого хөтөлбөр түүний хэрэгжилтийн талаар видео мэдээлэлийг танилцууллаа.
Туршлага солилцох уулзалтын үеэр Ажлын албаны ажилтнуудын дунд гар бөмбөг, бэсрэг наадам, "Яг түүн шиг" шоу зохион байгуулагдаж хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллагдаж багийн дүнгээр Төв аймаг тэргүүн байранд шалгарлаа.
Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Төв аймгийн ИТХ, Ажлын албаны ажилтнуудад ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.