Нэг
ээлжиндээ 1200 хүүхэд хичээллэх боломжтой буюу улсдаа хамгийн олон хүүхдийн
суудалтай сургуульд тооцогдох Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн орчинд
бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Иж бүрэн биеийн тамирын талбайтай
болсон бол сургуулийн баруун талд олон улсын чанар стандартад нийцсэн хөл
бөмбөгийн талбайг барьж байгуулах ажил хийгдэж байна. Биеийн тамираар
хичээллэж, бие бялдраа хөгжүүлэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлнэ.