Иргэд, ААН
байгууллагаас төрийн захиргааны байгууллагад гаргах өргөдөл, санал хүсэлтийг
өөрийн биеэр, өргөдөл бичгээр, гар утсаар, интернэтээр дамжуулан өгөх, тухайн
өргөдөл гаргагч иргэн өөрийн өргөдөл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг
цахим хэлбэрээр болон бусад хэлбэрээр харах, өргөдөл санал хүсэлтийг хүлээн
авагч байгууллагууд тухайн хүсэлтийг нэгдсэн
мэдээллийн санд оруулж, тодорхой шатны байгууллага мэргэжилтэнд шилжүүлж, хянаж
шийдвэрлэх боломж бүхий цогц системийг аймгийн ЗДТГазар нэвтрүүллээ.
Өргөдөл, гомдлын цахим програм хангамжид шийдвэрлэлтийн явц
байдал, хугацаа, тэмдэглэл зэрэг бүх зүйлийг хандсан иргэн болон шийдвэрлэх
албан хаагч бүрт харах, хянах, хөтлөх боломжийг бүрдүүлсэн нь илүү онцлог давуу
талтай юм.
Urgudul.omnogovi.gov.mn