ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны туршлага солилцох уулзалт боллоо

2017-09-27

Монгол Улсад Нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой, төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдаж өнгөрлөө.

Уг туршлага солилцох арга хэмжээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь,  Өмнөговь, Төв, Сэлэнгэ гэсэн 7 аймгийн ИТХ-ын дарга, ажлын албаны хамт олон оролцсон юм.

Уулзалтын үеэр аймгуудын ИТХ-ын удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, өөрийн аймгийн ИТХ, ажлын албаны үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, сайн туршлагыг танилцуулан илтгэл тавьсан юм. Мөн Монголын нутгийн удирдлагын холбооноос аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд аймгуудын хооронд “Яг түүн шиг” “Гар бөмбөг” зэрэг нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн байгалийн үзэсгэлэнт Чойрын богд хайрхан, Зүүн чойрын хийдийн туурь зэрэг газрууд, "Шивээ-Овоо" ХК-ийн хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, бэсрэг наадам зохион байгуулсан юм.

Уг уулзалтын үеэр Төв аймгийн ИТХ-ын дарга дараагийн туршлага судлах уулзалт арга хэмжээг 2018 оны 5 дугаар сард өөрийн аймагтаа зохион байгуулна гэдгийг ИТХ-ын ажлын албаны хамт олон дуулгалаа.

 Уг арга хэмжээг зохион байгуулсан Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, ажлын албаны хамт олондоо талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%