Аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагийн дарга, эрхлэгч, захирал нарын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн шуурхай зохион байгуулагдлаа.
Тус нэгдсэн шуурхайд ТАЗСЗ-өөс удирдах ажилтны сонгон шалгаруулалт, нөөцөөс нөхөх ажиллагаа, төрийн албаны мэргэшлийн шалгалт болон бусад цаг үеийн ажил үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, чиглэл өгөв.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1033 тоотоор ирүүлсэн “Чиглэл өгөх тухай” албан бичгийг танилцуулж, Засгийн газрыг шинэчлэн байгуулах хүртэл бүх шатны төрийн захиргааны байгууллагад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй байх, төрийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх, халах, сэлгэх, шилжүүлэх зэргээр хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргахгүй байхыг анхаарууллаа.