Төв аймгийн Иргэний зөвлөлөөс
Цагдаагийн байгууллагын 2017 оны сургалтын төлөвлөгөө хөтөлбөртэй танилцаж
хэрэгжилтэнд хяналт тавьсан тайлан
2017.09.14
Зуунмод
Төв
аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 2017 оны 06 сарын 12
ноос 15 өдрхийн хооронд Монгол улсын Их
хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль
,Эрүүгийн Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуул, Зөрчлийн тухай хууль Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуулиудын хүрээнд зохион байгуулсан сургалтанд алба
хаагчдыг оролцуулж тэдний эрх зүйн боловсролыг сайжруулахад анхаарч ажилласан
байна .
. Тус
сургалтанд Эрүүгийн цагдаагийн тасгаас- 9
Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгаас -15
Нийтийн хэв журам хамгаалах тасгаас- 11
Замын цагдаагийн тасгаас - 28
Заамар сумын
дахь сум дундын цагдаагийн хэлтсээс 11
бүгд 101 ажилтан албан хаагчдыг хамруулж 40 цагийн сургалтыг зохион
байгуулсан байна.
Сургалтанд оролцогчдод Эрүүгийн хууль Эрүүгийн Хэрэг хянан
шийдвэрлэх тухай хууль Зөрчлийн тухай хууль
Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль
Прокурорын тухай хуулийн гарын авлага
эмхэтгэл 130 ширхэгийг тараасан байна .
1 Удирдлага зохион
байгуулалтын талаар
ЦЕГазраас
2017 онд дэвшүүлсэн зорилтыг хангах хүрээнд Төв аймгийн
ЦГазрын даргын 2017 оны 02 р
сарын 14 ны өдрийн 6/ 658 р тушаалаар
баталсан Цагдаагийн байгууллагын
сургалтын хөтөлбөр ,
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам
, сургалтын бодлогыг боловсруулж
хэрэгжүүлэх түүний хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллагын сургалтын бодлого чиглэлийг тодорхойлж алба хаагчдын мэдлэг ур чадварыг
дээшлүүлэх зорилт тавин албаны сургалтын төлөвлөгөөг 3 хэсэг 52 заалттай гаргаж
батлуулан мөрдөн ажиллаж байна
Батлагдсан төлөвгөөний дагуу
Байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах “
“ Цагдаагийн
алба хаагчийн сахилгын дүрэм”
“Цагдаагийн
албан хуулийн шинэчилсэн найруулга “
“ Хүний биед
үзлэг хийхэд анхаарах зарим асуудал
“ Цагдаагийн
алба хаагчийн сахилга ёс зүйн байдал
Бие хүний харилцааны соёл хандлага төлөвшил
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн
хэрэгжилтийг хангах
Аюулын зэргийн үнэлгээ хийх
Хүний эрхийн үндсэн ойлголт
Хүний эрхэд
суурилсан хандлага
Архи согтууруулах ундааны хор уршиг түүнээс
урьдчилан сэргийлэх нь
Хүүхэд хамгаалах хууль
Авилгын мөн
чанар шалтгаан хор хөнөөл
Замын хөдөлгөөны аюулгүй байдал
Жагааал цуглаан зохион байгуулах үеэр анхаарах
асуудлууд
Танхайрах
гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал сэдвүүдээр 51 удаагийн сургалтыг зохион
байгуулсан байна
2 Албаны болон мэргэшүүлэх чиглэлээр
Алба хаагчдын бие даан сурах чадварыг
нэмэгдүүлэх олон жил ажилласан туршлагатай алба хаагчдын ур чадвар мэдлэгийг шинээр
томилогдон ажиллаж байгаа цагдаа нарт
сургах тэднийг дадлагажуулж төлөвшүүлэх хамт олны дунд эвсэг тусархаг нийтэч
уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор цагдаа
байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан
4 ахмад албан хаагчдад ,шинээрх
томилогдсон 5 залуу албан хаагчийг халамжлуулж
цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын байранд богино хугацаанд дасан
зохицуулах дадлагажуулах ажлыг зохион байгуулж байна
Цагдаагийн газар , хэлтсийн алба хаагч нараас ЦЕГазрын сургалтын төвийн давтан болон
мэргэшүүлэх модульчилсан сургалтанд 60
хүн
Хууль сахиулах Их сургуулийн бакалаврын эчнээ
ангид 18 хүн Цагдаагийн академийн магистрт 1 хүн
Ахих шатны
боловхролын сургалтын гадаад хэлний сургалтанд 1 албан хаагчийг тус тус
хамруулсан байна .
Цагдаагийн
газрын хэмжээнд алба хаагчдыг сургаж дадлагажуулах мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр
хэлтэс тасгууд дотооддоо сургалт мэдээллийг сард 2 удаа ЦГазрын бие бүрэлдэхүүний дунд сард 4 удаа зохион байгуулсан бөгөөд нийт
хаагчдын дунд албадыг хөгжүүлэх чиглэлээр
11 удаа 18 цаг , мэргэжлийн ур чадварын
болон дадлагажуулах сургалт 6 у”даа 16 цаг
мэдбэл хууль тогтоомжийн сургалт
24 удаа 36 цаг бие бялдрын бэлтгэлжилтийн сургалт 8 удаа 16 цаг нийтдээ 51 удаагийэн сургалтыг тус тус зохион
байгуулсан байна .
Дүгнэлт:
1
ЦЕГазрын 2016-2017 оны сургалтын
календарчилсан төлөвлөгөөний дагуу Төв
аймаг дахь Цагдаагийн 2017 оны төлөвлөгөөг гаргаж мөрдөн ажиллаж байна
2
Сумын төлөөлөгч цагдаа нарын сургалтанд
хамруулах хугацааг ойртуулж сургалтаэнд зориулсан зөөврийн тоног төхөөрөмжтэй
болгох
3
Аймгийн ЦГазраас сумдын төлөөолөгч болон
цагдаа нарт орон нутагт очиж мэдээллээр
ханган сургалт явуулж байх
4
Сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай
техник хэрэгслэлийн төсөв хөрөнгийг шийдвэрлэх өгөх
5
Зуны хугацаанд гэсэн утгаар 7,8 сард сургалт
төдийлөн хийгддэггүй байдал ажиглагдлаа
Гэтэл Иргэдийн
амралт зугаалга амар тайван байдлыг хангах байдал энэ хугацаанд эрс
нэмэгддэгийг анхаарах