ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ УР ЧАДВАР, ТЭСВЭР ХАТУУЖЛЫН ШАЛГУУР “ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2017” ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2017-09-21

Цагдаагийн байгууллагын ажил мэргэжлийн шилдэг алба хаагч шалгаруулах “Хэсгийн байцаагч-2017” тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд амжилттай зохион байгуулагдлаа.
2017 оны 09-р сарын 21-ний өдрийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Зуунмод сумын “Мөнх-Алдар”-ын талбайд болж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, НХЖХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг, Төв аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг зэрэг албаны хүмүүс, Төв аймгийн “Их булаг” цэргийн хүрээний анги байгууллагын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж нар “Хэсгийн байцаагч-2017” тэмцээний оролцогчидтой уулзаж, үүрэг өгсөн юм. Уулзалтын үеэр хэсгийн байцаагч нарын ажил, мэргэжил болон ахуй амьдралд нь тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, тэдэнтэй нээлттэй ярилцан, шийдвэрлэх тодорхой арга зам, гарц гаргалгааг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахаар болов. Мөн тэмцээнд оролцож буй алба хаагчдад амжилт хүсч, гүйцэтгэж буй ажилдаа хариуцлагатай, шударга хандахыг захив.
“Хэсгийн байцаагч-2017” тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс шалгарсан шилдэг 38 хэсгийн байцаагч оюун ухаан, ур чадвар, албаны бэлтгэл, авхаалж самбаа, хурд, хүч сорьж найман төрлөөр өрсөлдсөн байна.

Тэмцээний эхний өдөр хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэгээ сорьсон. Харин тэмцээний хоёр дахь өдөр цаг агаарын байдал муудсан нь ур чадвар, хурд, хүч шаардсан чухал даалгаврууд биелүүлэхэд амаргүй байв. Хүчтэй салхитай, борооны дараа цасан шамарга шавхуурдсан намрын хүйтэн өдөр хэсгийн байцаагчид бие бялдрын бэлтгэлжилтийн даалгавруудыг гүйцэтгэн, 100 метр, 1000 метр зайд гүйж, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвараараа өрсөлдлөө. Тэдний гүйцэтгэж буй даалгавар бүхэн цаг хугацаатай. Гэхдээ хүн ардынхаа амар тайван амьдралын төлөө тангараг өргөсөн, ажил, хөдөлмөр нь иргэнтэйгээ хамгийн ойрхон байдаг хэсгийн байцаагчид хүйтэн өдрийн хүндхэн даалгавруудыг торолгүй давж, цагдаагийн алба хаагчийн албаны бэлтгэл, ур чадвар, тэсвэр хатуужлыг харуулсан юм.

Мөн тэд “Хэсгийн байцаагч, эргүүлийн үйл ажиллагааг сайжруулах, оновчтой зохион байгуулах, шинэ түвшинд хүргэх санал, дүгнэлт” сэдэвт эсээ бичиж, өөрсдийн гүйцэтгэдэг ажилд шинэлэг санаа, санаачилга дэвшүүлэв. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээн дууссны дараа оролцогчдын бичсэн эсээг нэгтгэн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг боловсронгуй болгох ажилд ашиглахаар төлөвлөсөн байна.

Эзэмшсэн мэргэжил, хийж буй ажилдаа эзэн болсон шилдэг хэсгийн байцаагчийг шалгаруулах “Хэсгийн байцаагч-2017” тэмцээн 2017.09.22-нд өндөрлөнө. Оролцогчид автомашин, мотоцикль жолоодох ур чадвараа сорьсноор тэмцээний нэгдсэн дүн гарах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%