ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА

2017-09-22

Анх 1994 оны 6 дугаар сард Япон Улсын Тоттори мужийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч гишүүд манай аймагт анх зочилсоноор 2 аймаг мужийн хооронд харилцаа хамтын ажиллагаа тогтоох тухай яриа өрнөж, харилцан ярьж улмаар 1997 онд Тоттори мужид зохион байгуулагдах JAPAN EXPO үзэсгэлэнд Төв аймгийг албан ёсоор оролцохыг урьсан билээ 1997 оны 7 дугаар сарын 23-30 ны өдрүүдэд тэр үеийн аймгийн Засаг дарга байсан Ц.Батболд тэргүүтэй төлөөлөгчид JAPAN EXPO үзэсгэлэнгийн Төв аймгийн өдөрлөгт урилгаар оролцож Засаг дарга Ц.Батболд Тоттори мужийн Захирагч байсан Нишио Юүжи нар “ Найрамдалт харилцааны тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр аймаг мужийн хоорондын харилцаа хамтын ажиллагаа албан ёсоор үүссэн түүхтэй.

Өнөөдөр бид Япон улсын Тоттори муж, Изюмисано хот, БНСУ-ын Кангвон муж, БНХАУ-ын Жилинь муж, ОХУ-ын Приморын хязгаар, Буриадын Бүгд Найрамдах улсын Яруны районтай шууд харилцаа хамтын ажиллагаатай, Зүүн ба Зүүн өмнөд Азийн орнуудын 10 мужийг нэгтгэсэн Зүүн Азийн аялал жуулчлалын холбоо нь /EATOF/ байгууллагын гишүүнээр 2000 оноос , 6 улсын 82 орон нутгийг нэгтгэсэн Зүүн Хойд Азийн нутгийн Захиргаадын Холбооны гишүүнээр /NEAR/- 1999 оноос тус тус амжилттай хамтран ажиллаж байна.

Тоттори мужтай харилцаа хамтын ажиллагаатай болсноор хамтран ажилладаг БНСУ-ын Кангвон муж, БНХАУ-ын Жилинь муж, ОХУ-ын Приморын Хязгаартай 1999 оноос харилцаа хамтын ажиллагаатай болж, харилцаа хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, урлаг соёл, спортын зэрэг олон салбарт амжилттай хөгжүүлж, төрийн албан хаагчид, сурагч оюутан залуусаа солилцооны хөтөлбөрт хамруулж, өндөр хөгжилтэй орны туршлагаас суралцах боломжийг олгон ажиллаж байна. Түүнчлэн шууд харилцаат Япон улсын Тоттори муж, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон мужийн Захиргааны тэтгэлэгээр оюутан залуус, төрийн албан хаагчдаа 6 сараас 4 жилийн хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулж байна.

Жил бүр Кангвон мужид зохион байгуулагддаг Олон улсын ардын урлагийн Дано фестиваль, Кангнын хотод зохион байгуулагддаг Олон улсын хүүхдийн урлагийн их наадам, ОХУ-ын Приморын хязгаарт зохион байгуулагддаг Ази Номхон далайн орнуудын Өсвөр үеийнхний спортын Их наадам зэрэг урлаг соёл, спортын арга хэмжээдэд өөрийн аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагын болон хүүхэд залуучуудын төлөөллийг тогтмол оролцуулж аймаг орон нутаг, улс эх орноо сурталчилан таниулж байна.

Тоттори, Кангвон Жилинь  мужуудтай боловсрол, эрүүл мэнд, хүлэмжийн аж ахуй, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэн дадлагажуулах, жирийн иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг чиглэлд амжилттай хамтран ажилласнаар зохион байгуулагддаг ажлууд тогтмолжиж, тодорхой бодит үр ашгаа өгч ирлээ. Эдгээрээс дурдвал:

  • Төрийн албан хаагчдын богино хугацааны танилцах дадлагыг жил бүр Тоттори мужид хийдэг.
  • Хүлэмжийн аж ахуйн нарийн технологид сургаж дадлагажуулах тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр газар тариалангийн салбарын 1 мэргэжилтэнг 6 сараар Тоттори мужийн Захиргааны тэтгэлэгээр Тоттори мужийн ХААИС дээр хийдэг
  • Тоттори мужийн Төв эмнэлэгтэй хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хамтарч “Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах”, “Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах” зэрэг төслүүдийг 2010 оноос хойш ээлж дараалан хэрэгжүүлэн ажилласан төслийн үр дүнд эх баригч эмэгтэйчүүдийг мэргэшүүлэх сургалтанд хамруулж, нэг бүр нь 10.000 долларын үнэ бүхий ургийн гажгийг эрт илрүүлэх доплер аппарат 3 ширхэгийг төслийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт нийлүүлж, хүүхэд багачуудын шүдийг арчлах хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг эцэг эхчүүд асран хамгаалагчид хүүхдүүдэд явуулж, фторт түрхлэг түрхэх, үзлэг оношлогоо хийх зэрэг үр дүнтэй төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлж байна.
  • Кангвон мужийн ХАА газар тариалангийн техник технологийн хүрээлэнтэй хамтарч 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн хүлэмжийн аж ахуйн төслийн хүрээнд аймагт Хүлэмжийн 3 аж ахуй байгуулагдаж улсын хэмжээнд загвар хүлэмжийн аж ахуйгаар шалгарч, туршлагаа орон даяар сурталчилсан олон хүнийг сургаж дадлгажуулсан төсөл болон хэрэгжихийн зэрэгцээ, хөрш зэргэлдээ аймаг, Улаанбаатар хотын иргэдэд ч сургалт зохион байгуулж туршлагаа дэлгэрүүлж байна.

Харилцаат мужуудтай хамтран ажилласны үр дүнд орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээг сүүлийн 5 жилээр гаргавал:

ОнБодит хөрөнгө оруулалтБодит бус хөрөнгө оруулалтНийт дүн
2013267.058.708 төгрөг410,0 сая төгрөг677.058.708 төгрөг
2014 752,6 сая182,5 сая төгрөг935,1 сая төгрөг
2015354,786,440 төг,229,500,000 төгрөг584.286.440 төгрөг
2016571,280,000 төг128,5 сая төгрөг699.780.000 төгрөг
2017

/эхний хагас жилийн байдлаар/

64,0 сая  төг81,0 сая145,0 сая төгрөг
5 жилд

Нийт

2,009,725,148 төгрөг1,031,500,000 төгрөг3,041,225,148 төгрөг
  • 2016 онд аймгийн хэмжээнд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн төслөөр нийт -2,480,021,500 төгрөгийн хөрөнгө оруулалт
  • 2017 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагуудын хэмжээнд нийт 85 төсөл хэрэгжүүлж 2,212,290,900 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулснаас гадаадын хөрөнгө оруулалтаар 1,171,146,200 төгрөгийн, дотоодын хөрөнгө оруулалтаар 963,444,700 төгрөгийн, хамтарсан хөрөнгө оруулалтаар 77,700,000 төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус орсон байна. Нийт 16 суманд барилга байгууламж шинээр барих, засварлах, ХАА, газар тариалан, хүнсний ногоо, ногоон байгууламж, гадна тохижилт, эмнэлэгийн тоног төхөөрөмж, боловсрол, соёл, хүүхэд хөгжлийн чиглэлээр, малжуулах, ан амьтан хамгаалах, нутагшуулах зэрэг чиглэлээр 93 төсөл хэрэгжүүлж, 1,121,882,000 төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирснээс гадны хөрөнгө оруулалтаар – 796,855,000 төгрөг, дотоодын хөрөнгө оруулалтаар 227,677,600 төгрөг, хамтарсан төслөөр 97,349,400 төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус орж ирсэн байна.  

“Төрийн гадаад бодлого үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлж, Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журмыг баталсан Засгийн газрын 169-р тогтоолын хүрээнд аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор цаашид

  • Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааны чиглэлээр болон харилцаат мужууд руу шууд нислэгтэй болох тал дээр хамтран ажиллах
  • EATOF –ийн гишүүн мужууд болон харилцаат мужуудтай аялал жуулчлалын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах, жуулчдыг татах чиглэлээр нягт хамтран ажиллах
  • NEAR байгууллагын идэвхитэй гишүүн байж, Салбар хороодын зохион байгуулдаг олон улсын чанартай арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч тогтмол оролцох
  • Харилцаат мужууд болон олон улсын Донор байгууллагуудтай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлуудыг хийж хэрэгжүүлхээр ажиллаж байна

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%