Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нээлттэй хаалганы өдөрлөгт Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны гишүүд өнөөдөр 2017.09.23 ны өдөр оролцлоо. Дархан сумын 5 дугаар иргэн Д.Маруся өөрийн хөгжлийн бэрхшээлтэй охины хамтаар гар урлалын бүтээгдэхүүн урлаж өрхийн амжиргаагаа дээшлүүлдэг байна. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр бүтээгдэхүүнээ дээжээсээ худалдан борлуулах ажиллагааг явуулсан ба Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, сумын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны гишүүн Х.Тулга нар сумын иргэнээ дэмжиж 190000 төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
ХХҮГ-аас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Дархан сумын 5 дугаар багийн иргэн Д. Маруся 500,000 төгрөгийн дэмжлэг авч гар урлалын бүтээгдэхүүн урлаж эхэлжээ